Захирлын мэндчилгээ

       Номин Коkhurelkhuu_zahiralнстракшн Девелопмент Группийн үйл ажиллагаатай танилцахыг зорин энэхүү хуудсаар зочилж буй танд юуны өмнө талархал илэрхийлье.

Номин Констракшн Девелопмент Группийн хамт олон барилга бүтээн байгуулалт, үл хөдлөх хөрөнгийн салбарт 1997 оноос хойш өнөөдрийг хүртэл амжилттай ажиллаж байна. Бидний амжилтын гол түлхүүр нь эх орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө сэтгэл санаа нэгдэн, хамтран ажилладаг эрч хүчтэй, мэдлэг чадвартай хамт олон юм. Тиймээс бид ажиллагсдынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх, ур чадварыг нь байнга хөгжүүлэх, тохилог аюулгүй ажлын орчин нөхцөлийг бүрдүүлэхэд ихээхэн анхааран ажилладаг.

 

Бид дэлхийн стандартад нийцсэн дэвшилтэт техник, технологийг эх орондоо нэвтрүүлж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд түлхэц болж улмаар  агаарын бохирдлыг бууруулах чиглэлд бусдадаа үлгэр дуурайл болохуйц ногоон байгууламж, хотхоны тохижилтын стандартыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн дүүрэн хэрэгжүүлэн ногоон байгууламж, ногоон орчныг бий болгох чиглэлээр сүүлийн 5 жилийн хугацаанд өөрийн бүтээн байгуулж буй хотхон хорооллуудын орчны тохижилт болон Туул голын эрэг дагуу, Богд Хан уулын арын хэсэг, СХД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэр Баянголын ам зэрэг газруудад нийтдээ 50’000 ширхэг мод, бут тарьж ургуулан 66’700м2 талбайд зүлэгжүүлэх ажлыг хийж гүйцэтгэн Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж байна. “Хамгаалагдсан үндэс өндөр бүтээмжид” технологиор жилдээ 1’000’000 ширхэг мод тарих хүчин чадал бүхий мод үржүүлэх үйл ажиллагааг эхлүүлээд байна. Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд 2014 онд өөрийн хөрөнгөөр 700.0 сая төгрөгийн өртөг бүхий 65 ортой “Дэлбээ” хүүхдийн цэцэрлэгийг барьж, иж бүрэн тохижуулан улсад үнэ төлбөргүйгээр шилжүүлэн өглөө. Мөн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжин нийт 100 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч, бэлтгэн нийлүүлэгчидтэй хамтран ажиллахын зэрэгцээ өөрийн болон гэрээт туслан гүйцэтгэгч компаниудын нийт 2000 гаруй хүнийг тогтмол ажлын байраар ханган ажиллаж байна.

 

Та бүхэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!  Номин Констракшн Девелопмент Группийн Гүйцэтгэх Захирал: Б.Хүрэлхүү

 

 

Бидний тухай

     Үндэсний Шилдэг Бүтээн байгуулагч Номин Констракшн Девелопмент Групп нь Улаанбаатар хотыг олон улсын жишигт хүрсэн эрүүл аюулгүй, тав тух, тохилог орчин, найдвартай дэд бүтэц бүхий томоохон хот болгон хөгжүүлэхэд идэвх санаачлагчтай ажиллаж, хүн амыг орон сууцаар хангах ажилд хувь нэмрээ оруулж, хөрөнгө оруулалт хийн ажиллаж байна. Үүний үр дүнд Монголын орон сууцны барилгын салбарт жишиг болохуйц хотхоны гадаад орчин, ногоон байгууламж, тохижилтын шинэлэг шийдэл, “Ногоон Барилга” буюу хүрээлэн буй орчинд хор нөлөөгүй, цахилгаан эрчим хүч хэмнэлттэй, экологид ээлтэй барилга байгууламж барих чиглэлд шинэ техник технологи нэвтрүүлэн орон сууцны иж бүрэн цогцолбор болох "Өнөр" хотхон, “Өнөр Эрдэнэт” хотхон, "Ривер Гарден" хотхон, "Цэцээ Гүн" хотхон, “Тайм Скүэр” хотхон зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

    Манай компани 1997-2008 онд “Номин Холдинг” ХХК-ийн худалдаа үйлчилгээний 20 гаруй барилга объектуудын засвар үйлчилгээ, 10 гаруй барилга байгууламжийн барилга угсралт, их засварын ажил, өргөтгөл шинэчлэлтийн ажил болон томоохонд тооцогдох төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Улмаар 2008 оноос олон нийтийн орон сууцны төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлсэн ба өнөөг хүртэл Компанийн үйл ажиллагаа өргөжин тэлсээр , өдгөө 228 гаруй чадварлаг архитектор, инженер техникийн ажиллагсдаар багаа бүрдүүлэн Барилга угсралт, Барилгын зураг төсөл боловсруулалт, Ногоон байгууламж, Мод үржүүлэг, Төмрийн бэлдцийн үйлдвэрлэл, Тавилгын үйлдвэрлэл, Хөнгөн ган карказын үйлдвэрлэл чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.04_1

Монгол улсын барилгын салбарын эрчимтэй хөгжилтэй уялдан шинэ дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж, компанийн үйл ажиллагааг өргөжүүлэн тэлж, инженер техникийн ажилчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэн байгаль орчинд ээлтэй технологи болох олон дахин ашиглагддаг хөнгөн цагаан хэв хашмал, барилгын аюулгүйн шат, дулааны алдагдал багатай, эрчим хүчний хэмнэлттэй конкреволл дүүргэгч хана, гипсэн хавтан, манай улсын барилгын салбарт нэвтэрч буй шинэ технологи болох дахин боловсруулалтаар хийгддэг байгальд ээлтэй, угсрахад хялбар, чанартай, хурдан, өртөг хямд хөнгөн хийцтэй ган карказаар барилгын даацын хана, шал, дээвэр, өрөө тусгаарлах хана, мөн модон хаалга, шал, хүний эрүүл мэндэд хоргүй ханын цаас, дулааны битүүмжлэл сайтай герман стандартын цонх зэргийг ашиглан байгальд ээлтэй бүтээн байгуулалтыг хийж, компанийнхаа үйл ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна.

 

Бүтэц зохион байгуулалт

Түүхэн, цаг үе

Хамтран ажиллаж буй гадаад байгууллагууд

Хаяг: ХУД, 11-р хороо Их Монгол Улсын Гудамж "Ривер Гарден" Хотхон 308 байр
Утас: 7700-2020
Цагийн хувиар: Да - Ба: 09:00-18:00
Бя: 10:00 - 18:00
Ня: 11:00 - 17:00

2015 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. NCD group.

Developed by TBSM LLC