Хаягдал хуванцраар хямд өртөгтэй байшин үйлдвэрлэдэг болно
Share: Буцах

     800-ae65366f67f8cc73bfbaf63f2a22e88f737a944d

 

     Хуванцар эдлэл нь хүний хэрэглээг хөнгөвчилдөг ч, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлж, гол усанд хортой, амьтдад аюул учруулдаг муу талтай. Дэлхийн олон оронд хог хаягдлыг дахин боловсруулах хөтөлбөр хэрэгждэг ч хуванцар хаягдал газар сайгүй хаягдсаар байна.


     Харин Мексикийн “Эко Домум” компани их хэмжээний хуванцрыг дахин боловсруулж, бага ба дунд орлоготой айл өрхүүдэд зориулсан хямд өртөгтэй байшинд ашиглагдах барилгын материал үйлдвэрлэж эхэлжээ. Усны савнаас хуванцар тоглоом хүртэлх олон янзын хуванцар хаягдлаар хана, дээврийн хавтан үйлдвэрлэх боломжтой аж.


     Төслийн хүрээнд 39 ам метр талбайтай жижиг сууцыг өрхийн орлого багатай иргэд 5,000 песо буюу 280 орчим доллараар бариулах боломжтой гэнэ. “Эко Домум” компанийн үйлдвэр нь тус бүр 2.4м урт, 1.2м өргөнтэй 2.5см зузаантай 120 ширхэг хуванцар хавтан үйлдвэрлэж, хоногт 5.5 тонн хаягдал хуванцрыг дахин боловсруулах хүчин чадалтай юм. Энэ төрлийн байшинг барихад долоо хоногийн хугацаа л шаардлагатай аж.

 

Эх сурвалж: Барилга.мн

Өнөр хотхон
Цэцээ Гүн
River Garden
Time Square
Өнөр эрдэнэт
Хэрэгжүүлсэн төслүүд
River Garden 2
River Plaza
Casa Da Vinci
Garden CIty хотхон
Хэрэгжиж буй төслүүд

2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. NCD group.

Developed by TBSM LLC