River Street Худалдаа үйлчилгээний гудамж – Хүний хэрэгцээ цөм бүрэн
Share: Буцах

Untitled--

 

Дэлхийн томоохон хотууд аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, жуулчдыг татах замаар нэлээдгүй их бүтээн байгуулалт хийдэг билээ. Үүний нэг нь яахын аргагүй худалдаа үйлчилгээний гудамж юм. Тэгвэл Нийслэл хотдоо ч мөн адил олон улсын жишигт нийцэхүйц хүний хэрэгцээт бүхий л худалдаа үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн худалдаа үйлчилгээний гудамжийг Үндэсний шилдэг бүтээн байгуулагч NCD групп хотынхоо хөгжил цэцэглэлтэд өнгө нэмэн цогцлоогоод байна.

 

Энэхүү River Street худалдаа үйлчилгээний гудамж нь Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй бүс болох Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд Их Монгол Улсын гудамж дагуу River Garden, Time Square хотхоны хойд хэсгээр оршиж байна. River Street худалдаа үйлчилгээний гудамж нь хотын түгжрэлд орон алтан цагаа үрэлгүй Улаанбаатар хотын аль ч цэгээс богино хугацаанд ирэх зам харилцааны таатай бүсэд байрладаг.

 

Зорин ирж буй үйлчлүүлэгчдийн тав тухыг хангахын тулд хүрэлцэхүйц авто машины зогсоол, ногоон байгууламж бүхий гадна тохижилт амран суух саравч зэргийг цогцоор нь шийдсэн. Уг гудамжинд одоогоор ХҮРМЭН эмийн сан, өдөр бүр шинэхэн бүтээгдэхүүнээр үйлчилдэг ГЕРМАН БЭЙКЕРИ, Загвар дизайн нь үргэлж сүүлийн үеийн чиг хандлагыг дагадаг Германы алдарт NobilIa брэндийн гал тогоо, үндэсний үйлдвэрлэгч UMECO компанийн Европ стандартын RAUMPLUS тавилгын дэлгүүр, Америкийн алдарт CROSCILL брэндийн тансаг зэрэглэлийн гэр ахуйн бараа, FOOD COURT, POINT Солонгосын шүд, гоо заслын эмнэлэг зэрэг байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.

 

Untitled-1

 

Түүнчлэн RIVER TOWER үйлчилгээний төв нь River Street  гудамжны эхэнд байрлах ба B1-ээс 3-р давхарт бүх төрлийн худалдаа үйлчилгээтэй. Тухайлбал эмэгтэй та өөрийгөө эрхлүүлэх бүгдийг цогцлоосон BELLA  BEAUTY SPA & SALON, BLOOM Италийн алдарт Boccadamo брэндийн гоёл чимэглэлийн бүтээгдэхүүнүүд болон цэцэг, бэлэг дурсгалын дэлгүүр,  НОМИН супермаркет, өөрсдийн технологиор боловсруулсан тансаг үнэр, амт чанар бүхий кофе болон фрезелийг кафе дотроо шууд бэлтгэн өгдөг TOM N TOMS кофе шоп, ХААН БАНКНЫ Priority салбар, UNITEL, RIVER CLUB Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд төхөөрөмжүүдээр тоноглогдсон фитнесс, групп дасгал, иог, бассейн, спиннингийн студи, массаж болон хүүхдийн саатах өрөө, эрүүл хооллолтын Juice Bar-аас бүрдсэн, Бүсгүйчүүдийн дотоод гоо сайхныг илэрхийлэгч эмэгтэйчүүдэд зориулсан Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүн худалдаалагч WETTRUST зэрэг байгууллагууд үүд хаалгаа нээгээд байна. Мөн RESTURANT, SUSHI & NOODLE BAR, LENOBLE wine shop, алсын удирдлагатай төхөөрөмж худалдаалдаг HOBBY ZONE, CANNONDALE  бүх төрлийн дугуйны дэлгүүр, SPORT & TRAVEL брэндийн дэлгүүрүүд удахгүй нээгдэнэ.

 

Untitled-3

 

Үүнээс гадна, тун удахгүй эмэгтэйчүүдийн баярын өмнөхөн 3-р сарын 05-ны өдөр RIVER TOWER худалдаа үйлчилгээний төвд  WETTRUST, BELLA BEAUTY SPA & SALON, HOBBY ZONE, болон CANNONDALE брэндийн дугуйн дэлгүүрийн албан ёсны нээлт болох бөгөөд нээлтийн үеэр хүрэлцэн ирсэн хүн бүр азтан болж олон шагнал урамшууллын эзэн болох боломжтойгоос гадна модель машины үзэсгэлэн, урлагийн тоглолт, хөгжөөнт тэмцээн, хямдрал урамшуулал гэх мэт олон сюрпризтэй.

 bottom-726_1

 

Дашрамд хэлэхэд бизнесээ өргөжүүлэхийг зорьж буй хэн бүхэнд River Street худалдаа үйлчилгээний гудамж нээлттэй.

River Tower: 45m2 - 215m2,  River Street:  89m2 - 391m2 талбайг худалдан авах, түрээслэн байдлаар үйл ажиллагаагаа явуулах боломжтой

 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 

Facebook:  https://www.facebook.com/NominConstructionLLC

Утас:+976  7577 7577-1

 

NCD application-с авах:

stick  

 

 

 

Өнөр хотхон
Цэцээ Гүн
River Garden
Time Square
Өнөр эрдэнэт
Хэрэгжүүлсэн төслүүд
River Garden 2
River Plaza
Casa Da Vinci
Garden CIty хотхон
Хэрэгжиж буй төслүүд

2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. NCD group.

Developed by TBSM LLC