River Tower Presidential Suite Apartment
Share: Буцах

cover

 

 

2

 

ТАНИЛЦУУЛГА

Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй бүс болох Богд хан уулын бэл, Хатан туул голын хөвөөнд байрлах River Garden хотхоны эхэнд сүндэрлэх RIVER TOWER нь 15 давхар бөгөөд B1-3-р давхарт бүх төрлийн худалдаа үйлчилгээ, 4-15-р давхарт 380 м2, 8 өрөө бүхий давхартаа 1 айлтай Presidential Suite зэрэглэлийн орон сууцнаас бүрдсэн. Хотхоны нийт талбайн 70%-д мод, бут зүлгийн гайхалтай хослол бүхий ногоон байгууламж, усан оргилуур, хүрхрээ, цөөрөм, спорт талбай, хүүхдийн тоглоомын талбай, салхилан суух саравч зэргийг шийдсэн нь таны ая тухтай амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлж байна. Presidential Suite нь өглөө мандах нарнаас үдшийн бүрий хүртэл 4 зүг 8 зовхист үзэсгэлэнт Хатан Туул гол, Богд Хан уул болон хотхон доторх ландшафтын гайхалтай хослолыг, нийслэл хотынхоо өнгө төрхийн хамт тольдон харах боломж бүхий онцгой төлөвлөлттэй орон сууц юм.

3

1 

LUXURY INTERIOR DESIGN

“Presidential Suite” орон сууцны дотоод интерьерийг шалнаас тааз хүртэлх цэлгэр саруул цонх, өндөр тааз, уужим орон зай бүхий өрөө тасалгаа, өнгө будгийн гайхалтай хослолоор шийдсэн нь таны амьдралд гэрэл гэгээ нэмж тааламжтай мэдрэмжийг төрүүлнэ.

 

 

 

 

 

 10

 

BEAUTIFUL LANDSCAPE

Богд хан уул, Хатан Туул голоо тольдон үзэсгэлэнт байгалийн амьд чимээн дунд гэр бүлээрээ амар тайван, аз жаргалтай амьдрах гайхалтай ногоон орчныг таны гэр бүлд санал болгож байна. 

 

 

 

 

 

11

 

 

HEALTHY LIFESTYLE

Эрүүл идэвхтэй амьдралын үндэс нь хөдөлгөөн бөгөөд тэр дундаа cпортоор хичээллэх нь эрүүл, зөв амьдралын хэв маяг билээ. Оршин суугчдынхаа эрүүл эрч хүчтэй амьдралд зориулж сагсан бөмбөг талбайн теннис, хөл бөмбөг, гүйлтийн болон дугуйн зам  болон усан бассейн, фитнес клуб, аэробик, спорт бүжиг иог, спиннинг зэрэг спортын бүхий л чиглэлээр хийчээллэх боломжыг бүрдүүлсэн.

 

 

Preview (2)

 

ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ

RIVER TOWER-ын оршин суугчид гэрийнхээ доороос хэрэгцээт худалдаа үйлчилгээгээ цаг алдалгүй авахаас гадна захиалгаар гэртээ хүргүүлэн үйчлүүлэх боломжтой юм.

 

RIVER TOWER B1-ээс 2-р давхарт Номин супермаркет, Bella beauty спа, гоо сайхан, Bloom цэцэг бэлэг дурсгал, Мөнгөн бороо технологийн дэлгүүр, Wettrust эмэгтэйчүүдийн гоо сайхны дэлгүүр, Tom N Toms кофе шоп, Cannondale Америкийн алдарт дугуйны дэлгүүр, Банк санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлэгч Хаан банк, Lenoble Wino Shop, Unitel, Hobby Zone зэрэг байгууллагууд оршин суугчид болон зорин ирсэн үйлчлүүлэгчдэд хэрэгцээт худалдаа үйлчилгээг үзүүлж байна.

 

3-р давхарт “RIVER CLUB” буюу эрүүл мэнд спортын төв байрлах бөгөөд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт төхөөрөмж болох Matrix брендийн төхөөрөмжөөр тоноглогдсон фитнесс, групп дасгал, иог, 25 метрийн урт замтай бассейн, спиннингийн студи, массаж болон хүүхдийн өрөө, эрүүл хооллолтын Juice Bar-аас бүрдсэн 1600 мкв талбай бүхий цогц веллнэс клуб үйл ажиллагаа явуулж байна.

 

Мөн River Tower-аас 300м зайд орших Time Square хотхонд Япон-Англи хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай “Sakura” дунд сургууль, олон улсын хүүхдийн цэцэрлэгийн сургалтын чанар, дотор тохижилтын шинэ стандартыг Монголд бий болгосон “Eco Kindergarten” хүүхдийн цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна.

 

5

 

УРТ ХУГАЦААНЫ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ

NCD GROUP нь өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, харилцагч захиалагч нарынхаа хүсэл сонирхлыг харгалзан үзэж ХААН БАНК болон ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКНЫ орон сууцны 10-20 жилийн хугацаатай 0.3-1.7%хүүтэй хөнгөлөлттэй зээлийн нөхцөлийг санал болгож байна.

6

БАЙРШИЛ

Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй бүс болох Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд үзэсгэлэнт байгаль, цэвэр агаарт Эрхэм таны амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хүүхдийн парк, Төв цэнгэлдэх хүрээлэн, Зайсан толгой, Skyresort цанын бааз, Их тэнгэрийн ам болон Орчлон дунд сургууль, International school, Америк сургуультай ойрхон байрладаг. Xотын төв цэгээс ердөө 3 километрийн зайд авто зам, дэд бүтцийн таатай бүсэд байрладаг

 

7

 

Дэлгэрэнгүй мэдээллийг:

7577-7577

99106052

 

 

Өнөр хотхон
Цэцээ Гүн
River Garden
Time Square
Өнөр эрдэнэт
Хэрэгжүүлсэн төслүүд
River Garden 2
River Plaza
Casa Da Vinci
Garden CIty хотхон
Хэрэгжиж буй төслүүд

2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. NCD group.

Developed by TBSM LLC