"WORLD CUP in RIVER GARDEN" тэмцээн
Share: Буцах

World Cup River Garden NCD Group

 

МХБХ-ноос 2018 оныг "Нийтийн хөл бөмбөг"-ийн жил болгон зарласантай холбоотойгоор байгууллага бүрт хөл бөмбөгийн баг бий болгох, ОХУ-д болох 21 дэх удаагийн ДАШТ-ийг сурталчлах, ажилчин залуучуудыг хөлбөмбөгт дуртай болгох үүднээс NCD group, Их Талын Дуулиан ТББ-ууд хамтран 2018 оны 3 сарын 31, 4 сарын 1, 7, 8, 14-ний өдрүүдэд "River Garden-2" хөл бөмбөгийн талбайд "WORLD CUP in RIVER GARDEN" тэмцээнийг амжилттай зохион байгуулж байна.

 

Мөн NCD  GROUP ДАШТ-ийг шууд дамжуулах эрх авсан NTV телевизийн “Алтан түнш”, хүүхэд, багачуудын хүсэн хүлээдэг тэмцээн болсон “Дуулиан-2020” тэмцээний “Мөнгөн түнш”-ээр хамтран ажиллаж Монгол улсын Ерөнхийлөгчийн 144 тоот зарлигийг хэрэгжүүлэн, багийн спорт тэр дундаа хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсийг манлайлан ажиллаж байна.

 

World Cup River Garden NCD Group

 

Ажилтнуудынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, их спортоор хичээллэх боломжийг бий болгодог нийгмийн хариуцлагатай 32 байгууллагын ажилчин, залуучууд тэмцээнд оролцлоо. Тэмцээнд оролцохоор нийт 35 байгууллага хандсан бөгөөд түрүүлж, болзлоо хангасан 32 багийн дунд тэмцээн зохион байгуулагдаж байна.

 

Амралтын 4 өдрийн турш 32 багийн нийт 60 тоглолт явагдсаны үр дүнд Шилдэг 4 багийн нэрс тодроод байна. 

Австралийн шигшээ баг /Гансонор/ vs Сенегалийн шигшээ баг /Моннис групп/

Хорватын шигшээ баг /МИАТ/ vs Бразилийн шигшээ баг /MBC/

 

 

Тэмцээний "Шилдгийн шилдэг" 1 тоглогчийг ДАШТ-ий 1/4 тоглолт үзэх билетээр шагнана. Мөн түрүүлсэн баг 1,500,000 төгрөг, Мөнгөн медальт баг 1,200,000 төгрөг, Хүрэл медальт баг 1,000,000 төгрөгний шагналыг тус тус хүртэнэ.

 

 Түүнчлэн Шигшээ тэмцээн 2018/4/14-ний 10:00 цагт River Garden-2 хөл бөмбөгийн талбай дээр болно.

Тэмцээнд оролцогчиддоо спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

 

 

World Cup River Garden

Mongolian Property Award
Өнөр хотхон
International Property Award
Цэцээ Гүн
Entrepreneur 2016
River Garden
Шилдэг бүтээл
Хэрэгжүүлсэн төсөл
Entrepreneur 2016
Өнөр эрдэнэт
International Property Award
River Garden 2
Шилдэг бүтээл
Тайм Cкүэр
Mongolian Property Award
Хэрэгжиж буй төсөл
Хаяг: ХУД, 11-р хороо Их Монгол Улсын Гудамж "Ривер Гарден" 2, 406-р байр
Утас: 7700-2020
Цагийн хувиар: Да - Ба: 09:00-18:00
Бя: 10:00 - 18:00
Ня: 11:00 - 17:00

2015 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. NCD group.

Developed by TBSM LLC