“Номин Констракшн Девелопмент группийн анхны томоохон бүтээн байгуулалт “Өнөр хотхон” нь чанар стандарт, төлөвлөлт зохион байгуулалтаараа оршин суугчдынхаа талархлыг хүлээсэн стандарт зэрэглэлийн орон сууцны салбарт жишиг болохуйц бүтээн байгуулалт болсон юм.
 Өнөр хотхон нь 2009 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд нийт 4 блок 700 айлын орон сууцны хотхоныг 2012 оны 2-р хагаст бүрэн хэмжээгээр ашиглалтад оруулан хүлээлгэж өгсөн.
Өнөр хотхоны хувьд тав тухтай байдал, чанартай материал, аюулгүй эрүүл орчинг бүрдүүлж өгснөөрөө олны талархлыг хүлээж, мөн үүнийг нь төр засгаас өндрөөр үнэлж хоёр жил дараалан орон сууцны “Шилдэг бүтээн байгуулалтаар” тодруулсан билээ.


“Өнөр хотхон” төслийг хэрэгжүүлэхдээ “Барилгын нас материалын чанараас” гэсэн уриан дор бүтээн байгуулсан учраас бүрэн цутгамал хийцтэйн дээр сантехник, цахилгаан мөн дотоод заслын материал, цонх, хаалганаас эхлээд Европын улсууд болон ОХУ-ийн чанартай барилгын материал ашигласан.

Тухайлбал:
- Японы алдарт Mitsubishi  брендийн цахилгаан шат
- Дуу чимээ тусгаарлагч  бат бөх гадна хаалга
- Сайн чанарын Герман дотор хаалга
- Уужим саруул, гэрэл гэгээ нэвт орох VEKA вакуум цонх
- Франц технологийн Anofrance ламинатан шал
- Унтлагын өрөөнд “Эрдэнэт хивс” ХК-н хивсэнцэр
- Хүний биед хор нөлөөгүй ХБНГУ-ын LIVING WALLS ханын цаас
- ОХУ, Италийн хамтарсан kerama marazzi хана болон шалны плита
- Европ стандартын Porta брэндийн сан техникийн хэрэгсэл
- PANASONIC фирмийн унтраалга, залгуур
- Зэс голтой утсаар хийгдэх цахилгааны найдвартай монтаж гэх мэт бүхий л зүйлийг чанарын өндөр түвшинд хийсэн.
 
Мөн хотхоны оршин суугчдад бүх төрлийн худалдаа, үйлчилгээ болон эмнэлэг, сургууль, автобусны буудал зэрэг хэрэгцээт бүхий л зүйлдээ ойр байлгахаар төлөвлөсөн нь  хотхоны  давуу тал юм.

 


Вэб сайт:www.unur.mn/ub

2015 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. NCD group.

Developed by TBSM LLC