Номин Констракшн Девелопмент Группийн хэрэгжүүлж буй Time Square хотхон нь Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй бүсэд “Pивер Гарден” хотхоны баруун талд нийт 4,8 га газрыг хамран байрлах ба 350 айлын экстерьер, интерьерийн өвөрмөц шийдэлтэй 11-16 давхар 9 ширхэг орон сууцны барилга 33 давхар 2 ширхэг, 25 давхар 1 ширхэг худалдаа үйлчилгээний цогцолбор барилгаас бүрдэнэ. Оршин суугчдаа өвөл зуны аль ч цагт тав тухтай байлгах үүднээс хотхоны төв хэсэгт газар доор 2 давхар хангалттай хүрэлцэхүйц дулаан зогсоол болон гаднаа ил зогсоол байхаар төлөвлөсөн. Мөн  Хотхоны нийт талбайн 50%-с багагүй талбайд 15 төрлийн мод, бут, сөөг, зүлгийн гайхалтай хослол бүхий ногоон байгууламж, усан сан зэрэг төлөвлөн оршин суугчдынхаа тав тухтай, сэтгэл хангалуун амьдрах орчин нөхцлийг бүрдүүлсэн. TIME SQUARE хотхоны оршин суугчдынхаа хүүхдүүдийн боловсролд зориулан Япон сургалттай Cакура бүрэн дунд сургууль, Монтесорри сургалттай Eco Kindergarten цэцэрлэг нээгдэн үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Time Square” Хотхоны байршлын давуу тал

- Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд үзэсгэлэнт байгаль дунд байрладаг

- Авто зам дэд бүтцийн таатай бүсэд байрладаг

- Амралт чөлөөт  цагаа өнгөрүүлэх Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хүүхдийн парк, Цэнгэлдэх хүрээлэн, Зайсан толгой, Sky Resort зэрэг газруудтай ойр 

- Цэвэр агаартай 

- Хотын төвөөс ердөө 3 км зайтай оршдог

- Хүн амын нягтаршил бага, чимээ шуугиангүй нам гүм тайван амгалан орчинтой.

 

Спорт талбай ба үйлчилгээ

Эрүүл идэвхитэй амьдралын үндэс нь хөдөлгөөн бөгөөд тэр дундаа cпортоор хичээллэх нь эрүүл, зөв амьдралын хэв маяг билээ. Оршин суугчдынхаа эрүүл эрч хүчтэй амьдралд зориулж сагсан бөмбөг талбайн теннис, гар бөмбөг, элсний волейбол, гүйлтийн болон дугуйн зам зэрэг төрөл бүрийн cпорт тоглоомын талбай болон усан бассейн, фитнесс клуб, аэробик, спорт бүжиг бүхий спорт цогцолбортой. Cпортын бүс – Time Square хотхонд 1146 м2 хэмжээтэй cпорт талбай төлөвлөсөн. Үүнээс сагсны талбай нийт 383 м2, Теннисний талбай нийт 366 м2 хэмжээ бүхий орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон иж бүрэн тохижилттой байх юм. Cпорт талбайн 2 талд нийт 93,6м2 хэмжээтэй талбайн фитнесс төхөөрөмжтэй талбай төлөвлөснөөр та зуны дэлгэр цагт cпорт ба фитнессээр нэг зэрэг хичээллэх боломжтой. Мөн хотхоны урд хэсэг, туул голын төгөл дунд амралт зугаалгын цэцэрлэгийг багтаасан ба уг цэцэрлэгт элсний гар бөмбөгийн талбай байхаар төлөвлөсөн. Үүнээс гадна хотхоны худалдаа үйлчилгээний цогцолбор барилгуудад усан бассейн, фитнесс клуб, аэробик, cпорт бүжиг бүхий спорт цогцолбортойгоос гадна кино театр, диско клуб, ресторан, лоунж ба паб, банк, цэцэрлэг, супермаркет ба бусад байж болох бүхий л худалдаа үйлчилгээг цогцоор нь төлөвлөсөн.

 


Вэб сайт:www.timesquare.mn

2015 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. NCD group.

Developed by TBSM LLC