<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">

   

 

 

 

 

 

 

 

 

Бидний тухай

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

NCD GROUP-ийн нийт хамт олны өмнөөс Та бүхэнтэй мэндчилж байгаадаа баяртай байна.

Zahiral

NCD GROUP нь барилга бүтээн байгуулалт, үл хөдлөх хөрөнгийн салбарт 2002 оноос хойш өнөөг хүртэл 20 жилийн түүхийг хамтдаа бичилцэхийн зэрэгцээ салбартаа тэргүүлэгч, манлайлагч компани болтлоо өргөжин тэлж, эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд хөл нийлүүлэн өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгон хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Улс орны хөгжил, дэвшлийг бүтээн байгуулалтынх нь хөгжил дэвшил, хүний хөгжлөөр нь тодорхойлдог. Бид дэлхийн жишигт нийцсэн чанар, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж, ногоон үйлдвэрлэл, эко бүтээн байгуулалтыг цогцлоон, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийг эрхэм зорилго болгон ажиллаж буй нь эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалах сэтгэлгээг нийгэмд төлөвшүүлэн тогтвортой хөгжлийг дэмжихэд оршино. Энэхүү зорилгынхоо хүрээнд манай хамт олон Монгол улсын орон сууцны барилгын салбарт жишиг болох хотхоны гадаад орчин, ногоон байгууламж, тохижилтын шинэлэг шийдэл бүхий иж бүрэн цогцолбор 10 төслийг хэрэгжүүлж, 2700 гаруй айлыг орон сууцаар ханган, 2000 гаруй хүнийг ажлын байраар тогтмол хангахын зэрэгцээ 360 гаруй чадварлаг мэргэжилтэн, архитектор, инженер техникийн ажилтнуудаар багаа бүрдүүлэн ажиллаж байна.

Бидний ажлын үр дүн захиалагч айл өрхийн гишүүдийн гэртээ ирээд мэдрэх тав тух, амар амгалан байдал, аз жаргалаар хэмжигддэг тул асар хурдтайгаар хувьсан өөрчлөгдөж буй хүний амьдралын өнөөгийн хэрэгцээ, хэв маягт бүрэн нийцсэн орон сууц, худалдаа-үйлчилгээ бүхий цогц бүтээн байгуулалтын төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхийг зорин ажиллаж байна.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг орон сууцны төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, бүтээн байгуулж байгаа нь ирээдүйн сайн сайхан, хөгжил дэвшил өөд хамтдаа тэмүүлэн урагшилж байгаа чадварлаг баг хамт олон, хамтран ажилладаг нийлүүлэгч, гүйцэтгэгч, харилцагч түншүүд, мөн түүнчлэн бидэнд үргэлж итгэл хүлээлгэн биднийг сонгож, дэмжиж байдаг Эрхэм захиалагч Та бүхний минь итгэл сэтгэлийн үр дүн юм

КОМПАНИЙ БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

01

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБА

02

ХУУЛИЙН АЛБА

03

САНХҮҮ, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН АЛБА

04

СТРАТЕГИ, ТӨСӨЛ ХӨГЖЛИЙН АЛБА

05

ХЭМАБ-ЫН АЛБА

06

ЗУРГИЙН АЛБА

07

ТӨСЛИЙН АЛБА

08

ИНЖЕНЕРИНГИЙН АЛБА

09

ЗАХИАЛАГЧИЙН ХЯНАЛТЫН АЛБА

10

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ АЛБА

11

МАРКЕТИНГ, БОРЛУУЛАЛТЫН АЛБА

 
Engineers

БИДНИЙ ТУХАЙ

 

NCD GROUP нь барилга угсралт, зураг төслийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2002 онд үүсгэн байгуулагдсан. Улмаар 2008 оноос орон сууцны томоохон цогцолбор төслүүд хэрэгжүүлж эхэлсэн ба компанийн үйл ажиллагаа өргөжин тэлсээр өдгөө Төсөл хөгжүүлэлт, мод үржүүлэг, металл цонх хаалга, шилэн фасад, тавилгын үйлдвэрлэл, барилгын хийц эдлэлийн үйлдвэрлэл, Монгол гэр, модон эдлэлийн үйлдвэрлэл, Монгол соёл, өв уламжлалын төв бүхий онлайн худалдаа, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид өнөөдрийн байдлаар орон сууцны барилгын салбарт жишиг болохуйц хотхоны гадна орчин, архитектур дизайны шинэлэг шийдэл бүхий бүс нутгийнхаа өнгө төрхийг тодорхойлох хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд ээлтэй материал тоноглол ашиглан томоохон хотхон, хороолол бүтээн байгуулах зорилгоор шинэ техник технологи нэвтрүүлэн Хүүхдэд ээлтэй "Гарден Сити" хотхон, Бизнес концепци бүхий Ривер Плаза цогцолбор, Итали хэв маягийн "Каса Да Винчи" хаус хотхон, Их хотын шинэ өнгө төрхийг илэрхийлэх Вега Сити цогцолбор ногоон хотхон зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

НОГООН ИРЭЭДҮЙГ БҮТЭЭНЭ

Бид ногоон хөгжлийн үзэл баримтлалыг бизнесийнхээ чиглэл болгон экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалахад чиглэсэн ногоон үйлдвэрлэл, үйл ажиллагаа эрхлэн, ногоон орчин, ногоон байгалийг бий болгон, ногоон сэтгэлгээг нийгэмд төлөвшүүлэн улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулна.

АЛСЫН ХАРАА

Урт хугацааны үнэ цэнийг эрхэмлэн, дэлхийд үнэлэгдэх бүтээн байгуулалтыг цогцлоож, хүн-нийгмийнхээ хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулна.

ҮНЭТ ЗҮЙЛ

  •   Хүндэтгэл
  •   Ёс зүй
  •   Нийгмийн хариуцлага
  •   Аюулгүй байдал
  •   Хариуцлага
  •   Хөгжил дэвшил, манлайлал
  •   Хамтын зүтгэл
  •   Сайн түнш
  •   Эрхэм сонголт

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

ХОЛБОГДОХ