Байгууллагын бүхий л үйл ажиллагааг нийгмийн сайн сайхан болоод тогтвортой хөгжлийг хангахад чиглүүлж, ил тод нээлттэй байхаас гадна улс орныхоо нийгэм, эдийн засгийн ирээдүйн чиг хандлага, хөгжилд нийцсэн байгаль орчин ба хүн-нийгэмд ээлтэй ногоон хөгжлийн бодлогыг түгээн дэлгэрүүлэгч, хэрэгжүүлэгч байгууллага байж, тухайн үзэл баримтлалыг нийгэм олон нийтэд сурталчилан төлөвшүүлж оролцогч талуудынхаа өмнө хүлээсэн үүргээ чандлан биелүүлж урт хугацааны харилцан ашигтай, харилцааг эрхэмлэн ажиллана.
Үүнд:
1. Байгаль орчны чиглэлд баримтлах зарчим
Бид байгаль орчны чанарыг сайжруулах, хамгаалах, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалахад чиглэсэн ногоон орчин бий болгон ажиллана.
2. Бүтээн байгуулалтын чиглэлд баримтлах зарчим
Бид эко материал, эрчим хүч болон нөөцийн хэмнэлттэй, үр ашигтай, дэвшилтэт техник, технологийг ашиглан хүний эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрэн хангасан ногоон барилга бүхий бүтээн байгуулалтыг цогцлооно.
3. Нийгэм, олон нийтийн чиглэлд баримтлах зарчим
Бид ногоон орчин бий болгон ногоон үйлдвэрлэл эрхлэн байгальд ээлтэй зөв дадал, ногоон амьдралын хэв маягийг нийгэмд төлөвшүүлэн ногоон хөгжлийг дэмжин ажиллаж, үр өгөөжийг нь урт хугацаанд хүртэх, ирээдүй хойч үе болон нийгмийнхээ хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулна.