Байгууллагын бүхий л үйл ажиллагааг нийгмийн сайн сайхан болоод тогтвортой хөгжлийг хангахад чиглүүлж, ил тод нээлттэй байхаас гадна улс орныхоо нийгэм, эдийн засгийн ирээдүйн чиг хандлага, хөгжилд нийцсэн байгаль орчин ба хүн-нийгэмд ээлтэй ногоон хөгжлийн бодлогыг түгээн дэлгэрүүлэгч, хэрэгжүүлэгч байгууллага байж , тухайн үзэл баримтлалыг нийг эм олон нийт эд сурталчлан төлөвшүүлж оролцогч талуудынхаа өмнө хүлээсэн үүргээ чандлан биелүүлж урт хугацааны харилцан ашигтай харилцааг эрхэмлэн ажиллана.
Бид өнгөрсөн хугацаанд Байгаль орчин хамгааллын чиглэлд Туул голын хөвөө, Богд-Хан уул, Хамрын хийд орчим, 2 Баянголын ам болон хэрэгжүүлж буй төслүүд зэрэг газруудад 180,000ш мод, бут сөөг тарьж ургуулан, 100,000м талбайд зүлэгжүүлэлтийн ажил хийгээд байна. Мөн 1 жилд 500,000ш мод үржүүлэх хүчин чадал бүхий мод үржүүлгийн газрыг АНУ-ын технологи болох хамгаалагдсан үндэсний системийн /protected power roof system/ know how-ын зарчмаар хэрэгжүүлэн ажиллаж байна.
Их спортыг дэмжигч NCD GROUP хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэх, эрүүл спортлог амьдралын хэв маягийг нийгэмд төлөвшүүлэх үүднээс хөл бөмбөгийн “ДАШТ-2018"-ын шууд дамжуулалтын “Алтан түнш”-ээр хамтран ажиллав.
Арван хоёр дахь удаагийн хөл бөм бөгийн “Дуулиан-2020” тэмцээний “Мөнгөн түнш”,
Үндэсний дээд лигийн хөл бөмбөгийн “SP FALKONS” клубийн ерөнхий ивээн тэтгэгч,
40-өөс дээш насны ахмадын хөл бөмбөгийн лигийн ивээн тэтгэгч,
Эрүүл амьдралын хэв маягийг уриалах, багийн спортыг дэмжих зорилгоор нийгмийн хариуцлагатай 32 бизнесийн байгууллагын 350 гаруй ажилтнуудын дундах хөл бөмбөгийн тэмцээнийг ивээн тэтгэж, зохион байгуулсан.
2008, 2016 оны Олимпийн Жүдо бөхийн төрөлд амжилттай оролцож Алт, Мөнгөн медаль хүртсэн тамирчдыг ивээн тэтгэж цаашдын олон улсын тэмцээн уралдаанд Монгол Улсынхаа нэрийг гаргахад нь дэмжлэг үзүүлсэн.
NCD Group болон МҮОХ-ны хамтын ажиллагааны хүрээнд 2002 онд баригдан түүнээс хойш засвар шинэчлэл хийгдээгүй байсан МҮОХ-ны барилгын хуучин өнгө төрхийг сэргээн “Олимпийн алтан медаль”-ийг бэлгэдэж алтлаг шар өнгөөр засаж шинэчлэв. Энэхүү ажлыг NCD GROUP 100 хувь өөрийн хөрөнгөөр буюу 300 сая гаруй төгрөг зарцуулан хийж гүйцэтгэлээ.
53-р сургуулийн сурагч, өсвөрийн шилдэг шатарчин Э.Энхрийг сурагчдын Дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд оролцоход нь ивээн тэтгэсэн бөгөөд тэрээр бахдам амжилт үзүүлэн охидын 11 насны ангилалд сурагчдын Дэлхийн аварга болж алтан медалиар энгэрээ мялаав.
Шидокан Каратэгийн Дэлхийн аварга шалгаруулах 35 дахь удаагийн тэмцээнд үндэсний баг тамирчдаа ивээн тэтгэж оролцсон бөгөөд манай тамирчид 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медалиар энгэрээ мялаав.
“ҮЕРИЙН УСНЫ ХАМГААЛАЛТЫН БАЙГУУЛАМЖ” Богд-Хан уул, Туул гол орчмын хүн амын суурьшлын бүсийг бүхэлд нь аливаа учрах гамшгийн эрсдэлээс хамгаалах үүднээс төмөр бетон хийцлэл бүхий үерийн усны хамгаалалтын далан бүтээн байгуулсан.
“ДЭЛБЭЭ ЦЭЦЭРЛЭГ” Төв аймгийн Баян суманд 65 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг 2 сарын хугацаанд 100% өөрийн хөрөнгөөр барьж байгуулан 2014 оны хичээлийн жилийн өмнө хүлээлгэн өгсөн.
“ЭРДЭМ ТӨВ-АСРАМЖИЙН ГАЗАР" Нийгмийн зорилтот бүлэгт туслах аян өрнүүлэх, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх үүднээс 2019 онд Сонгинохайрхан дүүрэгт байрлах хүүхдийн асрамжийн газрыг тохижуулах ажлыг хийж гүйцэтгэн, хүлээлгэн өгч Хүүхэд бүрт 100,000 төгрөгийн хадгаламжийн дэвтэр нээж өгсөн.
“ТУСГАЙ ОЛИМПИЙН НААДАМ” Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо зохион байгуулагдсан 15 дахь удаагийн тусгай Олимпийн наадамд амжилттай оролцсон хөл бөмбөгийн баг тамирчдаа ивээн тэтгэж дэмжлэг үзүүлэв
Монголын Рок Попын ертөнцөд авьяаслаг дуучид, хамтлагуудыг амьдаар дуулахыг уриалан, амьд авьяасыг дэмжин ажиллахаас гадна олон улсын тэмцээн уралдаанд оролцоход нь ивээн тэтгэж дэмжлэг үзүүлсэн.
Монгол улсын нэрийг дэлхийн тавцанд гаргаж яваа загвар зохион бүтээгч Д.Отгонжаргалын бие даасан загварын шоуг 3 жил ивээн тэтгэсэн.
Өнөө үеийн нийгэмд үүссэн стресс , сөрөг хандлагыг багасгах, амьдралын гэрэл гэгээтэй, аз жаргалтай зүйлүүд таны дэргэд энгийн зүйлд оршин байдгийг ойлгуулах зорилго бүхий “Нэгэн аз жаргал” 10 ангит богино хэмжээний уран сайхны киног бүтээхэд 100% ивээн тэтгэж, өөрийн сошиал пэйж хуудсаар дамжуулан олон нийтэд түгээсэн.
Дэлхийд нэрээ цуурайтуулж буй Рок попын алдарт “THE HU” хамтлагийг ивээн тэтгэж Дэлхийн тавцанд гарахад нь дэмжив.
Монголын уламжлалт бурхан шашныг дэлгэрүүлж буй Дорноговь аймгийн Сайншандад байрлах Хамрын хийдийн их бүтээн байгуулалтын ажилд оролцож 100% өөрсдийн хөрөнгөөр “Цогчин” дуганыг бүтээж, мод тарьж өгөв.
Төв Гандантэгчэнлин хийдэд 21 дарь эхийг бүтээхэд нь хандив өргөв