World Cup in River Garden тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
Share: Буцах

МХБХ-ноос 2018 оныг "Нийтийн хөл бөмбөг"-ийн жил болгон зарласантай холбоотойгоор байгууллага бүрт хөл бөмбөгийн баг бий болгох, ОХУ-д болох 21 дэх удаагийн Хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг сурталчлах, ажилтан залуучуудыг хөл бөмбөгт дуртай болгох, спортлог амьдралын хэв маягийг төлөвшүүлэх үүднээс Номин Констракшн Девелопмент Групп, Их Талын Дуулиан ТББ-ууд хамтран 2018 оны 3 сарын 31-нээс 04-р сарын 14-ний хооронд амралтын өдрүүдэд "River Garden-2" хотхоны хөл бөмбөгийн талбайд "WORLD CUP in RIVER GARDEN" тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

 World Cup in River Garden тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

 

Хөл бөмбөгийн ДАШТ-ийг шууд дамжуулах эрх авсан NTV телевизийн “Алтан түнш”, хүүхэд, багачуудын хүсэн хүлээдэг тэмцээн болсон “Дуулиан-2020” тэмцээний “Мөнгөн түнш” Азийн шилдэг бүтээн байгуулагч  Номин Констракшн Девелопмент Групп ийнхүү Монгол улсын Ерөнхийлөгчийн 144 тоот зарлигийг хэрэгжүүлэн, багийн спорт тэр дундаа хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсийг тэргүүлж, манлайлан ажиллаж байгаа нийгмийн хариуцлагатай компани билээ.

 "WORLD CUP in RIVER GARDEN"  хөл бөмбөгийн байгууллагуудын аварга шалгаруулах тэмцээнд ажилтнуудынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, их спортоор хичээллэх боломжийг бий болгодог нийгмийн хариуцлагатай 32 байгууллагын 350 гаруй ажилтан, залуучууд тэмцээнд оролцлоо. Тэмцээнд оролцохоор нийт 35 байгууллага хандсан бөгөөд түрүүлж, болзлоо хангасан 32 багт боломжийг өгсөн юм. Амралтын 5 өдрийн турш 32 багийн нийт 64 тоглолт явагдсаны үр дүнд аваргуудаа тодрууллаа.

 

World Cup in River Garden тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

World Cup in River Garden тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

 

Тэмцээнийг “Ган Сонор” ХХК-ийн баг тамирчид тэргүүлж, Дэд байрыг МВС буюу “Спирт Бал бурам” компанийн баг тамирчид эзэлсэн ба 3-р байрыг “Моннис” ХХК-ийн баг эзэллээ.

 

Тэргүүн байр: Ган Сонор

Тэргүүн байр: Ган Сонор

Дэд байр: МВС буюу “Спирт Бал бурам” Дэд байр: МВС буюу “Спирт Бал бурам”
Дэд байр: МВС буюу “Спирт Бал бурам” Гутгаар байр: “Моннис” ХХК

 

Тэмцээний "Шилдгийн шилдэг" 1 тоглогчийг ДАШТ-ий 1/4 тоглолт үзэх билетээр шагнасан ба түрүүлсэн багт 1,500,000 төгрөг, Цом, Алтан медаль, 2-р байранд 1,200,000 төгрөг, Мөнгөн медаль, 3-р байранд орсон баг тамирчид 1,000,000 төгрөг, Хүрэл медалийн шагналыг тус тус хүртлээ.

 

 Тэмцээний

 

Тэмцээнд оролцсон нийт баг тамирчдадаа талархал илэрхийлж,  цаашдын уралдаан тэмцээнд нь спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Эрүүл биед саруул ухаан оршино.

Нийтийн биеийн тамир мандтугай!

Mongolian Property Award
Өнөр хотхон
International Property Award
Цэцээ Гүн
Entrepreneur 2016
River Garden
Шилдэг бүтээл
Хэрэгжүүлсэн төсөл
Entrepreneur 2016
Өнөр эрдэнэт
International Property Award
River Garden 2
Шилдэг бүтээл
Тайм Cкүэр
Mongolian Property Award
Хэрэгжиж буй төсөл
Хаяг: ХУД, 11-р хороо Их Монгол Улсын Гудамж "Ривер Гарден" 2, 406-р байр
Утас: 7700-2020
Цагийн хувиар: Да - Ба: 09:00-18:00
Бя: 10:00 - 18:00
Ня: 11:00 - 17:00

2015 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. NCD group.

Developed by TBSM LLC