АРВАН ХОЁР ДАХЬ УДААГИЙН “ДУУЛИАН-2020” ТЭМЦЭЭН ӨНДӨРЛӨЛӨӨ
Share: Буцах

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 144 тоот зарлиг, БСШУСЯ-ны “Өсвөр үеийнхний хөл бөмбөг” хөтөлбөр, Нийслэлийн “Аз жаргалтай хот” хөтөлбөр, МХБХ-ны “Нийтийн хөл бөмбөгийн жил”-ийн хүрээнд ЕБС-уудын дунд Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит арван хоёр дахь удаагийн “Дуулиан-2020” тэмцээн 6 сарын турш явагдаж, МХБХ-ны Футзалын Ордонд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Тэмцээнийг ННБТСХороо, Их Талын Дуулиан ТББ-ууд хамтран зохион байгууллаа. Хүүхэд  залуучууд, өсвөр үеийнхнийг хөл бөмбөгт дуртай болгох, спортлог амьдралын хэв маягийг төлөвшүүлэх үүднээс уг тэмцээний “Мөнгөн түнш” байгууллагаар NCD Group хамтран ажиллаж Монгол улсын Ерөнхийлөгчийн 144 тоот зарлигийг хэрэгжүүлэн, багийн спорт тэр дундаа хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсийг манлайлан ажиллаж байна. 

 АРВАН ХОЁР ДАХЬ УДААГИЙН “ДУУЛИАН-2020” ТЭМЦЭЭН ӨНДӨРЛӨЛӨӨ

 

Анх Хас Банкны санаачилсан “Дуулиан-2020” тэмцээн 3 үе шаттайгаар явагдсан бөгөөд нийт 86 сургуулийн давхардсан тоогоор 30,000 орчим охид, хөвгүүд энэхүү тэмцээнд өрсөлдсөн байна. Дүүргийн АШТ-нээс эрхээ авсан нийт 124 багийн 1,490 охид хөвгүүд Нийслэлийн тэмцээнд өрсөлдлөө.

Тэмцээний хаалтын ажиллагаанд Нийслэлийн Засаг Даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, ННБТСХорооны дарга Ж.Ганболд, Их Талын Дуулиан ТББ-ын УЗ-ийн дарга Б.Гантулга, УЗ-ийн гишүүн Ш.Норжинбат, Б.Жаргалмаа, ММБТСХорооны дэд Ерөнхийлөгч Б.Доржпалам тэргүүтэй хүндэт төлөөлөгчид оролцлоо.

 

АРВАН ХОЁР ДАХЬ УДААГИЙН “ДУУЛИАН-2020” ТЭМЦЭЭН ӨНДӨРЛӨЛӨӨ

 

ШАГНАЛТ АВСАН БАГУУДЫН МЭДЭЭЛЭЛ

 

Охид-11 насны ангилал: “АРД КРЕДИТ ЦОМ”

I байр – Ард кредит ББСБ-ын ивээн тэтгэсэн Хан-Уул дүүргийн 34-р сургууль
II байр - Гавъяат багш Цэрэндолгорын ивээн тэтгэсэн Хан-Уул дүүргийн 10-р сургууль
III байр – Баянзүрх дүүргийн 85-р сургууль 
IV байр – Сэлба Сервис ХХК-ий ивээн тэтгэсэн Хан-Уул дүүргийн 41-р сургууль
Шилдэг тоглогч Золзаяа 85-р сургууль
Шилдэг Хаалгач Баярбаясгалан 10-р сургууль /Гавъяат багш Цэрэндолгор/
Мэргэн бууч Халиунаа 34-р сургууль /Ард кредит ББСБ/

 АРВАН ХОЁР ДАХЬ УДААГИЙН “ДУУЛИАН-2020” ТЭМЦЭЭН ӨНДӨРЛӨЛӨӨ

 

Охид-13 насны ангилал: “NCD ЦОМ”

I байр – Баянзүрх дүүргийн English shcool of Mongolia
II байр – Ард даатгал ХХК-ий ивээн тэтгэсэн Сонгинохайрхан дүүргийн 106-р сургууль
III байр - Гавъяат багш Цэрэндолгорын ивээн тэтгэсэн Хан-Уул дүүргийн 10-р сургууль

IV байр - Сэлба Сервис ХХК-ий ивээн тэтгэсэн Хан-Уул дүүргийн 41-р сургууль
Шилдэг тоглогч Соргударь ESM
Шилдэг Хаалгач Мөнхсарнай 106-р сургууль /Ард даатгал ХХК/
Мэргэн бууч Золзаяа 85-р сургууль

 

Охид-15 насны ангилал: “АРД ДААТГАЛ ЦОМ”

I байр – ХасБанкны ивээн тэтгэсэн Баянгол дүүргийн Оюуны Ундраа ЦС
II байр - Ард кредит ББСБ-ын ивээн тэтгэсэн Хан-Уул дүүргийн 34-р сургууль

III байр – Баянзүрх дүүргийн 85-р сургууль 
IV байр – Тэнгэр даатгал ХХК-ий ивээн тэтгэсэн Баянзүрх дүүргийн 84-р сургууль
Шилдэг тоглогч Урангоо 85-р сургууль
Шилдэг Хаалгач Энхзул 34-р сургууль /Ард кредит ББСБ/
Мэргэн бууч Солонго Оюуны Ундраа ЦС /ХасБанк/

 

Охид-17 насны ангилал: “АРД СН ЦОМ”

I байр – Мөрөөдөл зуслангийн ивээн тэтгэсэн Хан-Уул дүүргийн 26-р сургууль
II байр - Сэлба Сервис ХХК-ий ивээн тэтгэсэн Хан-Уул дүүргийн 41-р сургууль
III байр – ХасБанкны ивээн тэтгэсэн Баянзүрх дүүргийн Амгалан ЦС
IV байр – Ард даатгал ХХК-ий ивээн тэтгэсэн Сонгинохайрхан дүүргийн 107-р сургууль
Шилдэг тоглогч Сарангарав 41-р сургууль /Сэлба Сервис/
Шилдэг Хаалгач Гэрэлмаа 26-р сургууль /Мөрөөдөл зуслан/
Мэргэн бууч Энхзаяа Амгалан ЦС /ХасБанк/

 

Хөвгүүд-11 насны ангилал: “ДЕЛОИТТ ОНЧ ЦОМ”

I байр - Тэнгэр даатгал ХХК-ий ивээн тэтгэсэн Баянзүрх дүүргийн 84-р сургууль
II байр – Сэлба Сервис ХХК-ий ивээн тэтгэсэн Хан-Уул дүүргийн 41-р сургууль
III байр – Капитрон банкны ивээн тэтгэсэн Сүхбаатар дүүргийн 3-р сургууль
IV байр - Баянзүрх дүүргийн English shcool of Mongolia
Шилдэг тоглогч Ганболор 41-р сургууль /Сэлба Сервис/
Шилдэг Хаалгач Төгөлдөр 84-р сургууль /Тэнгэр даатгал/
Мэргэн бууч Сүлд-Эрдэнэ 3-р сургууль /Капитрон банк/

 

АРВАН ХОЁР ДАХЬ УДААГИЙН “ДУУЛИАН-2020” ТЭМЦЭЭН ӨНДӨРЛӨЛӨӨ

 

Хөвгүүд-13 насны ангилал: “NCD ЦОМ”

I байр – ХасБанкны ивээн тэтгэсэн Баянгол дүүргийн Оюуны Ундраа ЦС
II байр – ХасЛизинг ХХК-ий ивээн тэтгэсэн Баянгол дүүргийн Шинэ Эрин сургууль
III байр - Сэлба Сервис ХХК-ий ивээн тэтгэсэн Хан-Уул дүүргийн 41-р сургууль
IV байр – Худалдаа Хөгжлийн Банкны ивээн тэтгэсэн Баянзүрх дүүргийн 14-р сургууль
Шилдэг тоглогч Очирбат 41-р сургууль /Сэлба Сервис/
Шилдэг Хаалгач Очирсүх Шинэ Эрин /ХасЛизинг/
Мэргэн бууч Хүлгэн 14-р сургууль /ХХБанк/

 

Хөвгүүд-15 насны ангилал: “УЛААНБААТАР СИТИ ЦОМ”

I байр - ХасБанкны ивээн тэтгэсэн Баянгол дүүргийн Оюуны Ундраа ЦС
II байр - Сэлба Сервис ХХК-ий ивээн тэтгэсэн Хан-Уул дүүргийн 41-р сургууль
III байр – Делоитт Онч ХХК-ий ивээн тэтгэсэн Баянгол дүүргийн 28-р сургууль
IV байр – Laurel USA компаний ивээн тэтгэсэн Хан-Уул дүүргийн 52-р сургууль
Шилдэг тоглогч Буяннэмэх Оюуны Ундраа ЦС /ХасБанк/
Шилдэг Хаалгач Тэгшжаргал 41-р сургууль /Сэлба Сервис/
Мэргэн бууч Намсрайдорж 102-р сургууль /Ард СН/

 

Хөвгүүд-17 насны ангилал: “FC ULAANBAATAR ЦОМ”

I байр - ХасБанкны ивээн тэтгэсэн Баянгол дүүргийн Оюуны Ундраа ЦС
II байр – Худалдаа Хөгжлийн Банкны ивээн тэтгэсэн Баянзүрх дүүргийн 14-р сургууль

III байр - Делоитт Онч ХХК-ий ивээн тэтгэсэн Баянгол дүүргийн 28-р сургууль
IV байр - Сэлба Сервис ХХК-ий ивээн тэтгэсэн Хан-Уул дүүргийн 41-р сургууль
Шилдэг тоглогч Дашдаваа 28-р сургууль /Делоитт Онч/
Шилдэг Хаалгач Цэнгүүн Оюуны Ундраа ЦС /ХасБанк/
Мэргэн бууч Сүх-Эрдэнэ 14-р сургууль /ХХБанк/ нар тус тус тодорлоо.

 

Энэ жилийн Шилдгийн Шилдгүүд ОХУ-д болох Хөлбөмбөгийн ДАШТ-нийг үзэх урилгаар нийт 12 оролцогчийг шагналаа.

Шилдэг Залуу багш:

  • Гавъяат багш Цэрэндолгорын ивээн тэтгэсэн 10-р сургууль Биндэръяа
  • Ард даатгал ХХК-ий ивээн тэтгэсэн 107-р сургууль Хасгаа
  • Делоитт Онч ХХК-ий ивээн тэтгэсэн 28-р сургууль Отгонбаяр
  • ESM Рэнцэндорж

Шилдгийн шилдэг дасгалжуулагч:

  • Сэлба Сервис ХХК-ий ивээн тэтгэсэн 41-р сургууль Болд
  • ХасБанкны ивээн тэтгэсэн Оюуны Ундраа ЦС Шинэбаяр

Шилдэг Шүүгч: Жавхлан
Шилдгийн Шилдэг тоглогч: Дэлгэрзаяа Мөрөөдөл зуслангийн ивээн тэтгэсэн 26-р сургууль

Шилдэг ивээн тэтгэгч:

  • Халиунаа /Ард СН/
  • Норжинбат /Делоитт Онч/
  • Ганболд /ННБТСХороо/
  • Саранцэцэг /ННБТСХороо/

 

Шилдэг Хөгжөөн дэмжигчтэй сургууль: ХасБанкны ивээн тэтгэсэн Оюуны Ундраа ЦС-ийг тодруулан 500,000 төгрөгний хөлбөмбөгийн хэрэглэл гардуулан өглөө.
Шилдэг Дүүрэг: Хан-Уул дүүрэг шалгаран 1,000,000 төгрөгний хөлбөмбөгийн хэрэглэл гардуулан өглөө.

1-р байр: Хан-Уул дүүрэг /Нийт 9 медаль, 2 алт, 5 мөнгө, 2 хүрэл/

2-р байр: Баянгол дүүрэг /Нийт 7 медаль, 4 алт, 1 мөнгө, 2 хүрэл/

3-р байр: Баянзүрх дүүрэг /Нийт 6 медаль, 2 алт, 1 мөнгө, 3 хүрэл/

4-р байр: Сонгинохайрхан дүүрэг /Нийт 1 медаль, 1 мөнгө/

5-р байр: Сүхбаатар дүүрэг /Нийт 1 медаль, 1 хүрэл/ тус тус хүртлээ.

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит “Дуулиан-2020” тэмцээн ийнхүү амжилттай явагдаж өндөрлөлөө.

 

АРВАН ХОЁР ДАХЬ УДААГИЙН “ДУУЛИАН-2020” ТЭМЦЭЭН ӨНДӨРЛӨЛӨӨ 

2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр

Mongolian Property Award
Өнөр хотхон
International Property Award
Цэцээ Гүн
Entrepreneur 2016
River Garden
Шилдэг бүтээл
Хэрэгжүүлсэн төсөл
Entrepreneur 2016
Өнөр эрдэнэт
International Property Award
River Garden 2
Шилдэг бүтээл
Тайм Cкүэр
Mongolian Property Award
Хэрэгжиж буй төсөл
Хаяг: ХУД, 11-р хороо Их Монгол Улсын Гудамж "Ривер Гарден" 2, 406-р байр
Утас: 7700-2020
Цагийн хувиар: Да - Ба: 09:00-18:00
Бя: 10:00 - 18:00
Ня: 11:00 - 17:00

2015 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. NCD group.

Developed by TBSM LLC