ИХ СПОРТЫГ ДЭМЖИГЧ NCD ГРУППИЙН ХАМТ ОЛОН АХМАДЫН ЛИГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Share: Буцах

МХБХ-ноос 2018 оныг “Нийтийн хөлбөмбөгийн жил” болгон зарласантай холбоотойгоор Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч, их спортыг дэмжигч, ДАШТ-ийг Шууд дамжуулалтын “Алтан түнш”, “Дуулиан-2020” тэмцээний “Мөнгөн түнш”, мэргэжлийн хөлбөмбөгийн “Сэлэнгэпресс” клубын Ивээн тэтгэгч NCD group-ийн хамт олон бас нэгэн бэлгийг энэ удаа 49-өөс дээш насны ахмадууддаа барилаа. Учир нь юу вэ гэвэл хэдхэн хоногийн өмнө NCD group-ийн хамт олон хөлбөмбөгийн сайхныг мэдрүүлэх үүднээс ДАШТ-ийг угтан байгууллагуудын дунд “World Cup in River Garden” тэмцээнийг амжилттай зохион байгуулсан билээ.

 

Ахмадын лиг NCD 2018

 

Ахмадын “League of Legends” тэмцээнд Монголын шилдэг ахмадын 10 баг оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн. Зохион байгуулагчид ахмадуудынхаа цаг зав, ажил хөдөлмөрийг бодолцон үзэн зөвхөн БЯМБА гарагуудад энэхүү тэмцээнийг зохион байгуулжээ.

 

2018 оны 4 дүгээр сарын 21-нд эхэлсэн нийт 120 спортын гавьяатнууд оролцсон энэхүү лиг тойргоор системээр явагдсан бөгөөд 5 дугаар сарын 19-ний өдөр дүнгээ гаргалаа. Тэмцээний хамгийн сүүлийн өдөр мөнгө, хүрэл медалийн эзэд тодорсон нь энэхүү тэмцээний хэр өрсөлдөөнтэй болсныг илтгэсэн явдал боллоо.

 

Ахмадын лиг NCD 2018

Ахмадын лиг NCD 2018

 

Тун ширүүн өрсөлдөөнтэй болсон тэмцээний дүн гарахад Уламбаяр эзэнтэй, Батсайхан дасгалжуулагчтай, Шинэбаяр ахлагчтай “Оюутан” баг Аваргын алтан медаль, Шилжин явах цом, 1,500,000 төгрөгний эзэн боллоо. Хоёрдугаар байранд Болд дасгалжуулагчтай Эрдэнэмөнх ахлагчтай “Соёмбын барсууд” баг орж, мөнгөн медаль, 1,000,000 төгрөгний эзэд болсон бол Болд эзэнтэй Ганболд ахлагчтай “Сэлэнгэпресс” баг хүрэл медаль, 500,000 төгрөгний эзэд боллоо.

 

Шилдэг хаалгачаар Батхүү (Сэлэнгэпресс) Шилдэг хамгаалагчаар Онолбаатар (Соёмбын барсууд) Шилдэг хагас хамгаалагчаар Шинэбаяр (Оюутан) Шилдэг довтлогчоор Пүрэвсүх (Урал) нар тодрон шагналын эзэд боллоо. Шагналуудыг NCD group-ийн захирал Мөнхзул, МХБХ-ны Зөвлөлдөх Зөвлөлийн гишүүн Батсайхан, Монголын анхны шигшээ багийн тамирчид Доржпалам, Ооргоо нар гардуулан өглөө.

 

Ахмадын лиг NCD 2018

 

Энэ үеэр “NCD group”-ийн Мөнгөн түншээр ажилласан “Дуулиан-2020” тэмцээний шилдгүүд болсон зарим багш нарт ДАШТэмцээн үзэх билетийг гардуулан өглөө. Багш Болд, Шинэбаяр, Рэнцэндорж, Энхбаатар, Отгонбаяр нар хүрэлцэн ирж, Москва, Екитеринбург хотуудад болох ДАШТ-ий билетүүдээ гардан авсан байна.

 

Тэмцээний аваргууд баяраа зүгээр нэг тэмдэглээд өнгөрсөнгүй. Тэд хүүхдийн хөлбөмбөгийн хөгжилд хувь нэмрээ оруулахаар шийдвэрлэн хүүхдийн хөлбөмбөгийн “Хараацай” клубын хүүхдүүдэд хөлбөмбөгийн пүүз бэлэглэн өглөө. Мөн мод тарих хөдөлгөөнд нэгдэн, “Ривер Гарден” хотхоны ногоон байгууламжинд өөрсдийн нэртэй мод тарьж, нийслэлийнхээ ногоон байгууламжид өөрсдийн хувь нэмрээ оруулцгаасан байна.

 

хөл бөмбөг 2018

 

Ахмадууд минь хөлбөмбөгөөр өрсөлдөн өнгөрөөсөн анхдугаар “League of Legends” тэмцээн ийнхүү амжилттай явагдаж, өндөрлөлөө.

Mongolian Property Award
Өнөр хотхон
International Property Award
Цэцээ Гүн
Entrepreneur 2016
River Garden
Шилдэг бүтээл
Хэрэгжүүлсэн төсөл
Entrepreneur 2016
Өнөр эрдэнэт
International Property Award
River Garden 2
Шилдэг бүтээл
Тайм Cкүэр
Mongolian Property Award
Хэрэгжиж буй төсөл
Хаяг: ХУД, 11-р хороо Их Монгол Улсын Гудамж "Ривер Гарден" 2, 406-р байр
Утас: 7700-2020
Цагийн хувиар: Да - Ба: 09:00-18:00
Бя: 10:00 - 18:00
Ня: 11:00 - 17:00

2015 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. NCD group.

Developed by TBSM LLC