ИТАЛИ ХЭВ МАЯГИЙН  CASA DA VINCI БОЛОН  БИЗНЕС ЗЭРЭГЛЭЛИЙН RIVER PLAZA ЦОГЦОЛБОРЫГ ЗАХ ЗЭЭЛД НЭВТРҮҮЛЛЭЭ
Share: Буцах

Номин констракшн девелопмент группийн хамт олон барилга бүтээн байгуулалт, үл хөдлөх хөрөнгийн салбарт 1997 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийтийн болон амины орон сууцны 5 төслийг бүрэн ашиглалтад хүлээлгэн өгч, 4 төслийн барилгын ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 2000 орчим айл өрхийг орон сууцаар хангаад байна.

 

2018 он бидний хувьд Их бүтээн байгуулалтын жил байсан бөгөөд Монголын орон сууцны барилгын салбарт жишиг болохуйц хотхоны гадаад орчин, архитектур дизайны шинэлэг шийдэл бүхий хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд ээлтэй барилга байгууламж барих чиглэлд шинэ техник технологи нэвтрүүлэн  ИТАЛИ ХЭВ МАЯГ БҮХИЙ CASA DA VINCI хаусны хотхон болог БИЗНЕС ЗЭРЭГЛЭЛИЙН RIVER PLAZA томоохон төслүүдийг амжилттай эхлүүлэн ажиллаж байна.

 

 

Casa Da Vinci хаусны хотхон  нь ХУД-ын 4-р хорооны нутаг дэвсгэрт, Арцатын аманд нийт 23.3 га газрыг хамран байрлах бөгөөд Single house,Twin house, Town house - бүрдэх цөөн айлын өндөр зэрэглэлийн хотхон юм. Уг төсөл нь хэтийн төлөвлөлтийн А зэрэглэлийн шинэ суурьшлын бүсэд байрлалтай. Хотын аль ч цэгээс цаг алдалгүй ирэх зам харилцааны таатай бүсэд төлөвлөгдсөн. Вилла нь төв замаасаа зайдуу нам гүм тайван орчинд байрлалтай бөгөөд хотхонруу хүрч буй зам харгуй сайн, эрүүл цэнгэг агаарт амар тайван амьдрах бүхий л боломж нэг дор төвлөрсөн. Төслийн архитектур төлөвлөлтийг Итали улсын их Сэргэн мандалтын үед ажиллаж амьдарч байсан Дэлхийн Алдарт суу билэгт зураач, инженер, зохион бүтээгч, эрдэмтэн, математикч, анатомич, ургамал судлаач, хөгжимчин, философич уран барималч, архитектор Леонардо Да Винчигийн төрөлх нутаг Италийн Тоскани муж, Флоренц хот, Винчи тосгоны барилга байгууламжийн өвөрмөц өнгө төрх, Итали Архитектор дизайнерын ур ухааныг хослуулан бүтээн байгуулж байгаагаараа онцлог юм. Хотхоны ерөнхий төлөвлөлтийг айл бүрийн хувийн орон зай, тав тухыг чухалчилж байгалийн нар үзэх, айл бүр ногоон байгууламж бүхий өөрийн эзэмшлийн эдэлбэр газартай байхаар төлөвлөсөн бөгөөд хотхоны гол хэсэгт оршин суугчдын амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий орчин, хиймэл нуур зэргийг төлөвлөсөн нь танд тав тух амар амгаланг мэдрүүлэх болно. Хотхоны хойд хэсэгт оршин суугчдад зориулсан хөл бөмбөг, сагсан бөмбөг, воллейболын талбай болон бизнес уулзалт, найз нөхдөөрөө цуглаж чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжоор хангагдсан CLUB HOUSE төлөвлөгдсөн болно.

 

Веб сайт: http://casa-davinci.mn/

 

 

River Plaza цогцолбор нь ХУД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт, River Garden хотхоны баруун талд Time Square хотхоны хойд талд байрлах бөгөөд 1-3 давхартаа худалдаа үйлчилгээ 4-23 давхартаа орон сууц бүхий 2 цамхгаас бүрдэх бизнес ангиллын 168 айлын орон сууц, үйлчилгээний цогцолбор төсөл юм.

Төслийн интерьер дизайныг цамхгийн экстерьер дизайнтай нийцүүлэн Италийн орчин үеийн Contemporary хэв маягаар сонгосон бөгөөд энэхүү интерьер дизайны засал нь бусад төрлийн ямар ч интерьертэй төгс зохицдогоороо онцлог болно.

 

 

 

Архитектурын зураг төслийг барилга хоорондын зай аль болох хол байхаар тооцоолж, айл бүр байгалийн нар хангалттай үзэх, нэг нэгнийхээ үзэгдэх орчныг хязгаарлахгүй байхаар тооцоолж 6 талт өнцөг бүхий өвөрмөц экстьерерийн шийдлээр төлөвлөн гүйцэтгэсэн болно.

Түүнчлэн гэр бүлээрээ чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулан цогцолборын урд хэсэгт 3-р давхрын дээвэр дээр ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай бүхий тав тухтай ногоон орчныг бүрдүүлсэн.

 

Веб сайт: http:riverplaza.mn/ 

Өнөр хотхон
Цэцээ Гүн
River Garden
Time Square
Өнөр эрдэнэт
Хэрэгжүүлсэн төслүүд
River Garden 2
River Plaza
Casa Da Vinci
Garden CIty хотхон
Хэрэгжиж буй төслүүд

2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. NCD group.

Developed by TBSM LLC