“ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ОЛОН ТАЛТ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Share: Буцах

Бяцхан үрсээ баярлуулж бэлэг гардууллаа.

Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг хамгийн том баяр болох  Хүүхдийн баярын  өдрөөр NCD Групп уламжлал болсон арга хэмжээнүүдийг зохион байгуулсаар ирсэн билээ. Уг баярын угтсан хамгийн эхний арга хэмжээ болгож  2019 оны 05 сарын 28-ны өдөр NCD Группийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан Төв аймгийн Баян сумын Дэлбээ цэцэрлэгийн 80 гаруй хүүхэд багачуудад уламжлал ёсоор бэлэг гардуулж хүүхэд багачуудтай нээлттэй ярилцаж нэгэн өдрийг баяр хөөртэйгөөр өнгөрүүллээ.

 

 

Мөн хүүхэд бүрийг баярлуулах зорилгоор NCD Группийн зүгээс нийт ажилтнуудынхаа хүүхэд багачууд болон Гарден Сити хотхоны хүүхдийн баярын арга хэмжээнд оролцсон хүүхэд бүрт бэлэг гардуулж тэдний  баяр дээр нь баяр нэмсэн арга хэмжээ болж өнгөрлөө

Ривер гарден, Гарден сити Хотхоны хүүхдүүдийн дунд зохион байгуулсан эх үрсийн баярын арга хэмжээ

NCD Групп нь Гарден сити болон Ривер Гарден СӨХ-той хамтран бяцхан оршин суугч хүүхэд багачуудынхаа дунд хүүхдийн баярыг арга хэмжээг зохион байгуулан дэмжин оролцож хамтдаа нэгэн өдрийг аз жаргалтайгаар өнгөрүүллээ.

Хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудаа дуртай үлгэрийн баатруудынх нь тоглолтоор угтан, гэр бүлийн парад алхаж, хөгжөөнт тоглоом  хамтдаа тоглон, бяцхан үрсдээ эрүүл амьдралын хэв маяг төлөвшүүлэх, спортоор хичээллэхийг уриалан дугуйн уралдааныг  зохион байгуулж, шилдгийн шилдгээ хамтдаа шалгарууллаа.

 

 

Жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн хүүхдийн баярын энэ арга хэмжээний үеэр  эрүүл, аюулгүй амьдрах дадал хэвшил төлөвшүүлэх, байгаль эхээ хайрлан хамгаалах,  амьдарч буй хотхоноо хайрлан хамгаалах үйлсэд оролцоог нь хангахад хувь нэмэр оруулах зорилгоор уг олон тэмцээн уралдаануудыг зохион байгуулсан юм. Тухайлбал “Миний мөрөөдлийн Гарден сити хотхон”, “Бидний хотхон бидний гэр” сэдэвт зохион бичлэгийн уралдаан, “Ногоон хотхон Найрсаг хөрш”,  ”Хотхоны соёл биднээс эхэлнэ” сэдэвт гар зургийн уралдаануудыг хотхоны хүүхдүүдийн дунд амжилттай зохион байгуулж шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэнг гаргаж хүүхэд багачууд маань эцэг эхчүүдийн хамтаар оролцон нэг өдрийг инээд хөөрөөр дүүрэн өнгөрөөлөө.

 

Хүүхэд бүр инээд хөөрөөр цалгиж, баяр баяслаар дүүрэн байг. 

 

Өнөр хотхон
Цэцээ Гүн
River Garden
Time Square
Өнөр эрдэнэт
Хэрэгжүүлсэн төслүүд
River Garden 2
River Plaza
Casa Da Vinci
Garden CIty хотхон
Хэрэгжиж буй төслүүд

2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. NCD group.

Developed by TBSM LLC