Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг орон сууцны төсөл River Garden 1, 2 хотхонуудын үргэлжлэл болох нэг дороос бүхий л үйлчилгээгээ авах боломж бүхий тав тух, амар тайван орчныг бүрдүүлсэн шилдэг архитектурын төлөвлөлт шийдэлтэйгээр сүндэрлэж буй орон сууцны цогцолбор юм. 

 

River Plaza цогцолбор нь ХУД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт, River Garden хотхоны баруун талд Time Square хотхоны хойд талд байрлах бөгөөд доороо худалдаа үйлчилгээ дээрээ орон сууц бүхий 2 цамхгаас бүрдэх бизнес ангиллын 168 айлын орон сууц, үйлчилгээний цогцолбор төсөл юм. Төслийн интерьер дизайныг цамхгийн экстерьер дизайнтай нийцүүлэн Итали улсын орчин үеийн Contemporary хэв маягаар сонгосон бөгөөд энэхүү интерьер дизайны засал нь бусад төрлийн ямар ч интерьертэй төгс зохицдогоороо онцлог.GJ

 

АРХИТЕКТУР ТӨЛӨВЛӨЛТ

Архитектурын зураг төслийг барилга хоорондын зай аль болох хол байхаар тооцоолж, айл бүр байгалийн нар хангалттай үзэх, нэг нэгнийхээ үзэгдэх орчныг хязгаарлахгүй байхаар тооцоолж 6 талт өнцөг бүхий өвөрмөц экстьерерийн шийдлээр төлөвлөн гүйцэтгэсэн болно.

 

БИЗНЕС ЗЭРЭГЛЭЛ

River Plaza цогцолбор нь хотын үнэ цэнэтэй бүс болох Богд Хан уул, Хатан туул голын хөвөөнд сүндэрлэх хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан баригдаж буй 168 айлын 23 давхар 2 цамхгаас бүрдэх аюулгүй байдлыг бүрэн хангасан бизнес зэрэглэлийн орон сууц, үйлчилгээний төсөл юм. Энэхүү цогцолбор нь амжилттай яваа ажил хэрэгч хүмүүс, тэдний гэр бүлд зориулагдсан бөгөөд завгүй амьдралын хэв маягт тохирсон үйлчилгээг нэг дороос авах боломжийг Танд болон таны гэр бүлд санал болгож байна.

 


Вэб сайт:www.riverplaza.mn

Хаяг: ХУД, 11-р хороо Их Монгол Улсын Гудамж "Ривер Гарден" 2, 406-р байр
Утас: 7700-2020
Цагийн хувиар: Да - Ба: 09:00-18:00
Бя: 10:00 - 18:00
Ня: 11:00 - 17:00

2015 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. NCD group.

Developed by TBSM LLC