Манай хамт олон хэрэглэгч, захиалагч нартаа илүү ойртох үүднээс дэвшилтэд технологи ашиглан хэрэгжүүлж байгаа төслүүдийн барилгын интерактив 3D визуалиаци, NCD аппликейшн хөгжүүлэн та бүхэнд танилцуулж байна. NCD Аппликейшнийг ашиглан цаг заваа хэмнэн үр дүнтэй, сонирхол татахуйц, ойлгомжтой байдлаар өөрийн хүссэн мэдээллийг авах боломжтой. Энэхүү аппликейшнийн давуу тал нь баригдаж байгаа болон ашиглалтад орсон орон сууцыг захиалагч, худалдан авагч нартаа танилцуулахдаа нэг өнцгөөс харуулсан рендер, план зураг, бүдүүвчүүдийг ашиглахаас зайлсхийж барилгын ерөнхий төлөвлөгөө, өрөөний зохион байгуулалт, интерьер, ногоон байгууламж, барилгын хийцтэй илүү ойроос динамик байдлаар танилцах, визуаль орон зайд өөрийн биеэр хөл тавьсан мэт мэдрэмж төрүүлэх, хүрээлэн буй орчинтой ямарваа нэгэн удирдлагын хязгаарлалтгүй харьцах зэрэг онцгой боломжийг олгосон юм.