НОГООН ИРЭЭДҮЙГ БҮТЭЭНЭ

Бид ногоон хөгжлийн үзэл баримтлалыг бизнесийнхээ чиглэл болгон экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалахад чиглэсэн ногоон үйлдвэрлэл, үйл ажиллагаа эрхлэн, ногоон орчин болоод байгалийг бий болгон, эко сэтгэлгээг нийгэмд төлөвшүүлэн улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулна.

Үл хөдлөх хөрөнгийн салбарт 24 дахь жилдээ

Тогтвортой хөгжилд суурилан, эрүүл амьдрах орчны үнэ цэнийг бүтээх жишиг бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж байна.

1,005,600

м²

Талбайн бүтээн байгуулалт

250,000

м2

Тарьсан мод, зүлэгжүүлсэн талбай

5,200

өрх

Ашиглалтанд оруулсан орон сууц

2,360

+

Ажилтан (Үндсэн болон гэрээт)

БИДНИЙ ТУХАЙ

Алсын хараа

Урт хугацааны үнэ цэнийг эрхэмлэн, дэлхийд үнэлэгдэх бүтээн байгуулалтыг цогцлоож, хүн-нийгмийнхээ хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулна.

Цааш үзэх

Хэрэгжиж буй төслүүд

Бид дэлхийн жишигт нийцсэн стандарт, дэвшилтэт технологийг нэвтрүүлж, тогтвортой хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж байна.

Терра Каса

Терра Каса хаус хотхон нь орчин үеийн минималист хэв маяг, Скандинавын архитектурын шийдлийг байгалийн орчинтой хослуулсан нэгдсэн төлөвлөлттэй сингл хаусны хотхон юм.

Хэрэгжсэн хугацаа

2026

Нийт талбай

3,372м2

Айл

18 сингл хаус

Гарден сити таун хаус

Шинэ суурьшлын бүс Яармагт байрлалтай бүс нутгийнхаа хамгийн том ногоон байгууламжтай, хотхондоо сургууль цэцэрлэгтэй, хүүхдэд ээлтэй, нэгдсэн төлөвлөлт бүхий төсөл юм.

Хэрэгжсэн хугацаа

2024-2026

Нийт талбай

27,000

Айл

200

Каса Да Винчи

Casa Da Vinci төсөл нь Итали архитектурын сонгодог хэв маягийг Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, цаг уурын онцлогт уусган нутагшуулсан өндөр зэрэглэлийн хотхон юм.

Хэрэгжсэн хугацаа

2018-2027

Нийт талбай

95,540

Айл

332

Ололт амжилтууд

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг орон сууцны төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, бүтээн байгуулж байна.

OUTSTANDING PROPERTY AWARD

“Байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийг хангагч” Casa Da Vinci

2020

GARUDA AWARD

“Шилдэг барилга” Garden City

2019

ASIA PROPERTY AWARDS

“Шилдэг Бүтээн Байгуулагч“ болон “Тогтвортой хөгжлийг дэмжигч, хэрэгжүүлэгч“

2017

ASIA PACIFIC PROPERTY AWARDS

“Таван одтой шилдэг орон сууц” River Garden

2016

BLOOMBERG AWARDS

Шилдэг компани

2015

бидний тухай

Салбар компаниуд

Ногоон байгаль, Ногоон барилга, Ногоон нийгэм

“ЭнСи Ди Прекон” ХХК нь 2020 онд байгуулагдсан бөгөөд угсармал төмөр бетон хийцлэлийн үйлдвэрлэлийг орчин үеийн технологи, олон улсын стандартын дагуу хөгжүүлэн ажиллаж байна. Бид даацын болон даацын бус угсармал хавтан, багана, дам нуруу, хучилтын хавтан, суурийн хийцлэл зэрэг төрөл бүрийн төмөр бетон эдлэл үйлдвэрлэдэг.

Гадаад худалдаа, үйлчилгээний менежментийн "Чумуй Хаус" компани нь 2016 оноос эхлэн хэрэглэгчдэд хэрэгцээт худалдаа, үйлчилгээг ойртуулж, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулж олон улсын нэр хүндтэй брэндүүдтэй хамтран ажиллаж байна.

Орд гэр” ХХК нь 2018 онд байгуулагдсан ба Монголын уламжлалт нүүдэлчин ахуй соёлыгорчин үеийн амьдралын хэв маягт нийцүүлсэн уламжлал - инновацийг хослуулсан Модулан хийцлэлтэй УГСАРМАЛ ГЭР, экспортод зориулсан сууцны стандартад нийцүүлсэн УЛАМЖЛАЛТ МОНГОЛ ГЭР, модон араг бүтэцтэй ГЕОДЕЗИЙН ДОУМ буюу бөмбөрцөг хэлбэртэй байшин зэргийг хөгжүүлэн үйлдвэрлэлд нэвтрүүлээд байна.

“One Day Mongolia” ХХК нь 2021 онд үүсгэн байгуулагдсан Монгол үндэсний өв соёлыг үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн чанартай, үнэ цэнтэй бүтээгдэхүүнээр дамжуулан олон улсын зах зээлд таниулан хүргэх зорилготой Монголын соёлын экспортын нэгдсэн платформ юм.

Land & Roots компани нь 2025 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, ойжуулалтыг дэмжих зорилготой мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус компани нь хүлэмж болон задгай талбайд үр, үрсэлгээгээр мод, бут, сөөг тарьж бойжуулан, ойжуулалт болон нөхөн сэргээлтийн төсөл, хөтөлбөрүүдэд нийлүүлэн ажиллаж байна.

Зарлагдсан тендерт оролцох уу

Та төслийн талаарх мэдээлэл авах бол и-мэйл хаягаа бидэн рүү илгээнэ үү.

Манай хамт олонд нэгдэх үү?

Та өөрт тохирох ажлын байраа олоорой.