Орон сууцны үнээр хаусанд амьдаръя

Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс болох Яармаг сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж буй бүсийн нэг. Энэхүү бүс нь гэр бүлийн бүхий л хэрэгцээг цогцоор нь хангахуйц худалдаа үйлчилгээ, төрийн байгууллагууд, улсын болон хувийн сургууль, цэцэрлэг, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх байгууламжуудаар хүрээлэгдсэнээрээ онцлогтой юм. Тиймээс хотын төв рүү явах шаардлагагүйгээр өдөр тутмын хэрэглээгээ нэг дороос шийдэх боломжийг бүрдүүлж байна.

Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс болох Яармаг сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж буй бүсийн нэг. Энэхүү бүс нь гэр бүлийн бүхий л хэрэгцээг цогцоор нь хангахуйц худалдаа үйлчилгээ, төрийн байгууллагууд, улсын болон хувийн сургууль, цэцэрлэг, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх байгууламжуудаар хүрээлэгдсэнээрээ онцлогтой юм. Тиймээс хотын төв рүү явах шаардлагагүйгээр өдөр тутмын хэрэглээгээ нэг дороос шийдэх боломжийг бүрдүүлж байна.

508421106_4011845532388616_7587426331107403323_n

"ГАРДЕН СИТИ ХАУС" ХОТХОНЫ ОНЦЛОГ

Бүс нутгийнхаа хамгийн том ногоон байгууламж бүхий “Garden City” төслийн үргэлжлэл болох “Garden City” Хаус хотхон нь 6 га талбайд 200 айлын таунхаусаас бүрдэх бөгөөд цоо шинэ өнгө төрхийг бүрдүүлж, орон сууцны үнээр хаусанд амьдрах боломжийг  олгож байна. Хотхоны нийт талбайн 50 хувийг ногоон байгууламж, 3 түвшний нуур, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх спорт талбай,  автомашины хөдөлгөөнөөс ангид тоглоомын талбай зэрэг нь оршин суугчдад тав тухтай амьдрах хэв маягийг санал болгож байна. Хаус хотхон нь хүн амын нягтаршил багатай, гэр бүлийн болон хувийн орон зайг хангасан, төвийн инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон тул ашиглалтын зардал нь орон сууцтай адил гарна. Айл бүрт 42-53 мкв талбай ногоон зүлэг бүхий хувийн эдэлбэр газар, чөлөөт цагаа өнгөрүүлэх нийтийн эзэмшлийн орчинтой тул орон сууц болон лагерын хэрэгцээг нэгэн зэрэг хангах боломжтой.

508431924_4011845445721958_7941568631828785809_n

ДОТООД ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Хаусны дотоод зохион байгуулалтын хувьд гурван төрлийн хэмжээтэй бөгөөд 114, 135, 158 мкв талбайтай. Эдгээр төлөвлөлтүүд бүгд орон зайн ашигтай төлөвлөлт хийгдсэн нь гэр бүлийн гишүүн бүрийн тухтай амьдрах, өдөр тутмын хэрэглээг хялбарчлах орчинг бүрдүүлсэн. Интерьер дизайны хувьд орчин үеийн контемпорари хэв маягийг баримталсан бөгөөд энэхүү чиг хандлага нь хэзээ ч үнэ цэнээ алдахгүй дизайн бөгөөд өөр бүхий л төрлийн интерьер дизайнтай хослуулан тохижуулахад төгс тохирдог. Контемпорари хэв маягт зөөлөн пастел, цагаан, бор, шаргал зэрэг тайван өнгөнүүд зонхилдог бөгөөд өрөөндөө уран зураг, хивс зэрэг элементүүдийг ашигласнаар орон зайн хувьд сэтгэл татам байдлыг нэмж өгөхөөс гадна дулаан уур амьсгалыг мэдрэх боломжтой.

508401688_4011846455721857_51993131434285053_n

 

"GARDEN CITY" ХАУС хотхон захиалга авч байна

Энэхүү төслийн үнэ цэнийг тодорхойлох хамгийн чухал зүйлс нь дэд бүтэц, зохион байгуулалт, ногоон байгууламж болон 20 гаруй жилийн туршлагатай NCD GROUP-н бүтээн байгуулалт юм. "Garden City” хаус хотхон нь тав тухтай амьдралын хэв маяг, урт хугацааны үнэ цэнтэй хөрөнгө оруулалт болох боломжийг бүрдүүлж байна. Уг төсөл нь хотхондоо сургууль цэцэрлэг, хэрэгцээт худалдаа үйлчилгээ болон бусад нийтийн болон нийгмийн үйлчилгээнд алхмын зайд байрлаж байгаагаараа онцлог юм. Мөн нам гүм, ногоон бүсэд амьдрах нь танай гэр бүлийн хамгийн ухаалаг сонголт байж чадна.

Та "GARDEN CITY" ХАУС хотхоны талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон, танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.

Борлуулалтын алба: 7577-7577

Хаяг: ХУД, 23-р хороо НЗДТГ-ын шинэ цогцолборын зүүн талд (Мөнххада шоурүүмийн замын эсрэг талд)