Хаус болон орон сууцанд амьдрахын ялгаа

"Тав тухтай орон сууц уу, эсвэл эрх чөлөөт хувийн хаус уу?" гэдэг асуулт шинэ гэр хайж буй хүн бүрийн өмнө тулгардаг. Нэг талд хотын амьдралын хэмнэл, нөгөө талд амар тайван, хувийн орон зай... Тэгвэл энэ хоёрын давуу талуудыг нэгтгэж, орон сууцны үнээр хауст амьдрах боломжийг NCD группийн Garden City хаус хотхон танд олгож байна.

Таны шийдвэр гаргалтад туслах үүднээс орон сууц болон Garden City хаус хотхонд амьдрахын 5 гол ялгааг танилцуулъя.

1. Хувийн орон зай ба Эдэлбэр газар

  • Орон сууцанд: Хүүхдээ гадаа тоглуулах, гэр бүлээрээ салхилах зэрэг үйлдэл бүр нийтийн эзэмшлийн талбай, бусад оршин суугчдаас хамааралтай болдог. 
  • Garden City Хауст: Айл бүр 𝟒𝟎-𝟓𝟓 мкв талбай бүхий хувийн эдэлбэр газартай. Энэ нь таны гэр бүл гадаа тухлан суух, хүүхдүүд тань аюулгүй тоглох, өөрийн гэсэн ногоон орчноо бүрдүүлж, хүссэнээрээ тохижуулах боломжтой.

    эдэлбэр газар

2. Амар Тайван Орчин ба Бага Нягтаршил

  • Орон сууцанд: Олон айл нэг дор төвлөрсөн байдаг тул хүн амын нягтаршил ихтэй, дуу чимээ ихтэй байх нь элбэг.
  • Garden City Хауст: Нийт талбайн 50%-ийг ногоон байгууламж, 3 түвшний нууртай. Нам давхар, барилга хоорондын зайтай тул хүн амын нягтаршил бага, нам гүм, амар тайван орчныг бүрдүүлнэ.

3. Байршил 

  • Орон сууцанд: Хотын төвд байрлах нь давуу тал боловч ногоон байгууламж, авто машины зогсоол хүрэлцээ муутай байдаг.
  • Garden City Хауст: Хаус хотхонууд ихэвчлэн хотын захад байрладаг бол Garden City нь Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс Яармагт, хотын төвд ойр байрладаг. Сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төвүүдтэйгээ алхмын зайд байрласнаар танд хаусны эрх чөлөө, хотын амьдралын тав тухыг зэрэг мэдрүүлнэ.

    hothonii davuu tal

4. Дотоод төлөвлөлт

  • Орон сууцанд: Ихэнхдээ нэг түвшний стандарт төлөвлөлттэй байдаг. Зарим тохиолдолд үр ашиггүй талбайтай байдаг.
  • Garden City Хауст: Таунхаусууд нь 2 давхар төлөвлөлттэй бөгөөд айл бүр 2 талруу харсан цонхтой тул агаар сэлгэлт сайтай, нарны гэрэл өдрийн турш тусдаг. Дотоод үр ашигтай төлөвлөлт нь гэр бүлийн гишүүн бүрийн хувийн орон зайг бий болгож, амьдралын чанарыг дээшлүүлнэ.

5. Үнэ ба үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт

  • Орон сууцанд: Байршлаасаа хамааран үнийн хувьд өргөн сонголттой байдаг. Байршлаасаа хамаараад үнэ цэн хамаарна.
  • Garden City Хауст: Хувийн хаустай болох нь санхүүгийн хувьд өндөр даваа мэт санагдаж магадгүй. Garden City төсөл нь "ОРОН СУУЦНЫ ҮНЭЭР ХАУСАНД АМЬДРАХ" онцгой боломжийг санал болгож байна. Энэ бол таны хөрөнгө оруулалтыг урт хугацаанд үнэ цэнээ алдахгүй, амьдралын чанарыг дээшлүүлэх ухаалаг сонголт юм.

Та орон сууцны хөл хөдөлгөөн, хүн амын нягтаршлаас залхаж, гэр бүлээрээ амар тайван, эрүүл, ногоон орчинд амьдрахыг хүсэж байвал Garden City хаус хотхон таны төгс сонголт байх болно. 

Борлуулалтын алба: 7577-7577