ХУДАЛДАН АВАЛТЫН МЕНЕЖЕР

Гүйцэтгэх үүрэг:

  • Зах зээлийн болон хэрэглэгчдийн судалгаа хийж, үр дүнд тохирсон бараа бүтээгдэхүүнийг тасралтгүй нийлүүлэх

  • Импортоор ирж буй бараа материалын захиалга, татан авалт, тээвэрлэлтийн явцад хяналт тавьж бусад нэгж хэлтэс, удирдлагыг шаардлагатай мэдээллээр ханган ажиллах

  • Бараа материалын үнэ болон худалдан авалттай холбоотой тоон мэдээлэл дээр санхүүгийн тооцоолол, дүн шинжилгээ хийх

  • Барилга угсралтын ажил болон бусад захиалгат ажилд шаардлагатай бараа материалын болон үнийн судалгааг урьдчилан хийж, хэрэгцээт бараа материалыг дотоодоос болон импортоор цаг хугацаанд нь нийлүүлэх ажлыг удирдан зохион байгуулах

  • Гадаад харилцаа, түншийн хамтын ажиллагааг амжилттай зохион байгуулж, хамтрагч үйлдвэрлэгч, нийлүүлэгчдээс чанартай бараа материалыг татан авч хамтын ажиллагааг урт удаан хугацаанд тогтвортой явуулах

 

Тавигдах шаардлага:

  • Олон улсын худалдаа, Гадаад харилцаа чиглэлээр их дээд сургууль төгссөн

  • Олон улсын худалдаа, Гадаад харилцаа  чиглэлээр 2 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай

  • Тоон шинжилгээ, судалгаа, арга зүйн боловсруулалт хийх чадвартай

  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн

  • Орос хэлний ахисан дундаас дээш түвшний мэдлэгтэй

  • Бие даан оновчтой шийдвэр гаргах, хариуцлага хүлээх чадвартай

  • Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, манлайлах чадвартай