← Бүх мэдээ
Нийгмийн хариуцлага

NCD Групп Монголын Дугуйн Холбооны Ерөнхий спонсороор хамтран ажиллахаар боллоо.

September 22, 2026

Монголын дугуйн спортын олон арван жилийн түүхийг үргэлжлүүлэх, шинэ үеийн тамирчдын хүсэл тэмүүллийг дэмжих үйлсэд NCD групп нэгдэж, 2026-2028 оны турш Монголын дугуйн холбооны Ерөнхий спонсороор хамтран ажиллахаар боллоо.

2b016e2d-db63-4ffa-b9bb-7fd1bd4eddde

NCD Групп Монголын Дугуйн Холбоотой хамтран ажиллаж буй нь дугуйн спортын хөгжил, тамирчдын амжилтыг дэмжихийн зэрэгцээ эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг нийгэмд түгээн дэлгэрүүлэх зорилготой билээ. Бид энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулан хүн бүрийг өдөр тутмын амьдралдаа идэвхтэй хөдөлгөөнийг хэвшүүлж, өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарч, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг сонгоход уриалж байна. 

Дугуйн хэрэглээг нэмэгдүүлэхэд аюулгүй, хүртээмжтэй орчин чухал бөгөөд шинэ дугуйн замууд бий болж, замын сүлжээ өргөжих нь иргэдийн зорчих сонголтыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Ингэснээр дугуйг спорт, чөлөөт цагийн хэрэглээнээс гадна өдөр тутмын зорчих хэрэгсэл болгон ашиглах боломж бүрдэж, автомашины хэрэглээ, замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад хувь нэмэр оруулах юм. Тиймээс дугуйн спортыг дэмжих нь эрүүл амьдрал, идэвхтэй хөдөлгөөн, ногоон орчныг цогцоор нь дэмжиж, Улаанбаатар хотын амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн урт хугацааны хөрөнгө оруулалт гэж бид үзэж байна. 

Улаанбаатар хотын захиргаа 2026-2028 онд нийслэлийн зургаан дүүргийг хамарсан 253 км урт дугуйн замын сүлжээ барихаар төлөвлөсөн бөгөөд энэ нь хотын авто замын ачааллыг бууруулж, нийтийн тээврийн тогтвортой, утаагүй шийдлийг дэмжих зорилготой хөтөлбөр юм. Одоогийн байдлаар нийслэл нийт 101.7 км дугуйн замтай бөгөөд 2040 он гэхэд нийслэлийн дугуйн замын нийт уртыг 1677 км хүргэх урт хугацааны зорилт тавьжээ. 

4j2ulgnrfei9qmoa9uiujlr59a

Монголын Дугуйн холбоо

Монголын дугуйн холбоо нь 1959 онд Монголын ууган 5 холбооны нэгээр үүсгэн байгуулагдаж тэрнээс хойш үе үеийн тамирчин, дасгалжуулагчид амжилтын түүхээ бүтээсээр ирсэн бөгөөд Олимпийн наадамд 1964, 1980, 1992, 1996 онуудад оролцож дугуйн спортын түүхэн замыг бүтээж иржээ. Тухайлбал, Б.Тэгшбаяр 2016 онд Швейцарын Эгль хотод болсон залуучуудын Трек дугуйн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, Монголын дугуйн спортод түүхэн амжилт авчирсан юм. Харин “Парис-2024” олимпын наадамд С.Жамбалжамц оролцсоноор Монголын дугуйчид 28 жилийн дараа олимпын замд дахин уралдсан билээ. Мөн тэрээр Айчи–Нагояа 2026” Азийн зуны XX наадмын дугуйн спортын засмал замын эрэгтэйчүүдийн цуваа уралдаанд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөж хүрэл медаль хүртэж, тус тэмцээний Монголын багийн анхны медалийг авчирлаа. Ийнхүү С.Жамбалжамц Азийн наадмаас хоёр дахь хүрэл медалиа хүртэж байна. 

795704713_1821121298917452_8875445097631058000_n

Дугуйн спортыг дэмжихийн утга учир нь тэмцээний амжилтаас гадна өдөр тутмын амьдралд ч үргэлжилдэг. Анх дугуй унаж сурч буй хүүхэд, амралтын өдрөө гэр бүлээрээ дугуйтай өнгөрүүлж буй хүмүүс, эх орныхоо нэрийг олон улсын тавцанд гаргахаар бэлтгэж буй тамирчин бүр энэ спортын ирээдүйн нэг хэсэг юм.

5df34d25-6b4c-4014-8ba9-59bea8845fb8

 

02d46a74-6071-470c-894e-34872e47d688

 

31c6e078-e1d7-4a9a-9d08-196c98b22358

 

Монголын дугуйн холбооны түүхийг бүтээлцсэн үе үеийнхний хөдөлмөр, өнөөгийн тамирчдын хүсэл тэмүүлэлтэй NCD групп ийнхүү нэгдэж байна. Шинэ хамтын ажиллагаа нь Монголын дугуйн спортын дараагийн амжилт, шинэ үеийн хүсэл мөрөөдөлд дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна. 

8048b8f1-7035-4bc3-b950-ea221e1b91db-1

Монголын дугуйн спортын амжилтын төлөө хамтдаа урагшлах нийт тамирчин, дасгалжуулагч, холбооны хамт олондоо өндрөөс өндөр амжилтыг хүсье! 

Спортыг дэмжигч: NCD Групп 

Чадварлаг хамт олон

Манай хамт олонд нэгдэх үү?

Та өөрт тохирох ажлын байраа олоорой.

Нээлттэй ажлын байрууд